БНХАУ-ын Шиамэн хотын оршин суугч АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг бурхан багшийн дүрээр шаазангаар урлажээ.
“ABC News” агентлагийн мэдээлснээр, Трампыг орхимж өмсгөж, хөлөө завилж сууснаар дүрсэлж, нүдээ аньж, бясалгал хийж буйгаар бүтээжээ. “Трамп яаж ч харсан амжилттай хүн. Гэвч тэр жижиг зүйлээр оролдож, шуугиан тарьсан хэвээр. Харин энэ баримал маш амар амгалан байдалтай. Хувь хүнийхээ хувьд Трамп хоёр туйл гэсэн үг. Ингэж зүйрлэх нь сонин байх болов уу” гэж баримлыг урласан Хонг Жиньши ярьжээ. Ингэхдээ тэрбээр өөрийнхөө бүтээлд улс төрийн өнгө аяс оруулаагүй гэж онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )