УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нар Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачилжээ. Уг хуулийн төслийн гол санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн хоёрын нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь өвлөгдөх юм. Ингэхдээ тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, үлдсэн гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд нь өвлөгдөхөөр хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл, гэр бүл болж, 10-аас дээш жил амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлсэн байх зэрэг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд тэтгэврийг нь өвлүүлэх боломжтой гэж хууль санаачлагчид үзсэн байна.
Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нар өчигдөр /2021.03.22/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Уг хуульд дараах хэд, хэдэн онцлог заалтыг шигтгэж өгчээ.
НЭГ
ХОЁР
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, баталснаар тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй аж. Гэхдээ хуулийн төслийг “Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай” хуультай адилтган ойлгож болохгүй. Ямартай ч парламентад АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. Уг хуулийн төсөл парламентын босго давах эсэхийг харах л үлдлээ.
Сэтгэгдэл ( 6 )
Зөвөө зөв.Энэ бол маш зөв асуудал.Гэхдээ энэ хуулийг чинь,нөгөө муу нэр,луу данстай С.Эрдэнэ чинь боловсруулж бэлэн болгоод УИХ-р батлуулах гэхэд нь МАН-эрс эсэргүүцээд солиулсан шүү дээ.Одоо тэгээд сонгууль дөхсөн үед ”ТҮГЖИЛДЭХ”-н дээ...Ичиж амьдраасай...
зөв , намчирхалгүй батлах хэрэгтэй бас сайн тооцоо судалгаатай хийх хэрэгтэй
Зөв зүйтэй хууль мөн. Манайхаас бусад иргэнээ боддог, тэртусмаа ахмадаа боддог орнуудад хэдийний хэвшил болсон хууль шүү дээ. Гэхдээ хэдэн нарийн шалгуур байдаг тэрийг нь өндөр хөгжилтэй орны практик туршлагаас судлаад олчих хэрэгтэй. Амжилт.
Зөв дэмжиж байна. Насаараа ажилчаад тэтгэвэрт гараад 1, 2 жил болоод өнгөрчиж байгаа хүн зөндөөл байна. Ийм хуулийн төслийг бүх хүн дэмжих хэрэгтэй. Ийм сайхан хуулийн төсөл өргөн мэдүүлчээд АН-ын тэр энэ гээд намчирхааад байх муухай юм. Нам яриад талцаад байдагаа л болчихмоор юм нэг нэгнийхээ хийе бүтээе гэснийг нугачин дараад
ok\n
Ene garin zov nogoo ur huuhduud ni gevel shal hudlaa bolnoo