"Z" үе ба Мьянмарт ДОЛООН НАСТАЙ ОХИН цэргийнхэнд буудуулж, амиа алдлаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Мьянмарын Мандалай хотод долоон настай охин гэртээ байхдаа цэргийнхэнд буудуулж, амиа алджээ. Тэрээр цэргийн эргэлтээс хойш үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарах цэргийнхний ажиллагааны хамгийн залуу хохирогч болжээ.

Хунтын дэглэмийн хэвлэлийн төлөөлөгч Зав Мин Түн өнгөрсөн хугацаанд нийт 164 жагсагч амиа алдсан гэж мэдэгдсэн бол хүний эрхийг хамгаалах байгууллагынхан энэ тоо 261-ийг даваад байна гэж мэдээлж байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, цэргийнхэн долоон настай охины аав руу буудсан ч сум түүний өвөр дээр сууж байсан бяцхан охиныг оносон байна. Энэ хэрэг Чан Мя Тхази жижиг сууринд гарсан ба  цэргийнхэн тус хотхонд дахин хоёр хүн буудан хороосон байна.

Өнгөрсөн сарын 1-нд гарсан цэргийн эргэлтийг эсэргүүцсэн ардчиллын төлөөх хөдөлгөөнд “Z” үеийнхэн тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хунтын дэглэмийн хохирогчдын ихэнх нь залуучууд байна.

Улс төрийн хоригдлуудын дэд холбооны мэдээллээр, хохирогчдын тал орчим хувь нь 17-25 насны залуус эзэлж байна. Дээрх аймшигт хэргээс өмнө 14 настай хүүхэд цэргийнхний суманд өртөж амиа алдсан билээ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ff(67.170.23.116) 2021 оны 03 сарын 25

Muu mal ohinoo iim gazar avaaachda

0  |  0
Ff(67.170.23.116) 2021 оны 03 сарын 25

Muu mal ohinoo iim gazar avaaachda

0  |  0
zochin(124.158.120.154) 2021 оны 03 сарын 30

OROS HYATAD HOIR L ENE DEGLEMIIG UMGUULUUD OLON ULSIIN SHIIDVER GARGUULAHGUI BAIGAA

1  |  0
um ma ni pad me hum(192.82.68.127) 2021 оны 03 сарын 25

um ma ni pad me hum

0  |  1
Top