ДОРНЫН ЗУРХАЙ: Өнөөдөр үс засуулахад сайн

2021 оны 04 сарын 05

ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.4.5, Даваа гараг
  • Билгийн тооллын: 23
  • Наран ургах шингэх: 06.22-19.27
  • Үс засуулбал: Эд эдлэл, идээ ундаа олдоно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.
 
Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top