БНХАУ Женян мужийн Сяншань хошуунд тав дахь сансрын буудлаа барихаар төлөвлөж байна гэж Нинбо чөлөөт худалдааны бүсийн цахим хуудсанд мэдээлжээ.
Сансрын буудлын талбай, удирдлагын төв, угсралт, туршилтын цогцолбор барих тендерт тус мужийн инженерийн компани ялжээ.
Нинбо энэ төсөлд нийт 20 тэрбум юань буюу гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
Сансрын буудал нь жилд 100 сансрын хөлөг хөөргөх хүчин чадалтай байх гэнэ.
2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар, тус улс дөрвөн сансрын буудал ажиллуулж байгаагаас гурав нь эх газарт, нэг нь Хайнань арал дээр байрладаг.
2020 онд Хятад улс нийт 39 сансрын хөтөлбөр хэрэгжүүлжээ. Энэ онд тус улс 40 сансрын хөлөг хөөргөхөөр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )