Титэм булаасан миссийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 09

“Шри-Ланкийн миссис-2021” тэмцээн ялалт байгуулсан бүсгүйчүүд болон шүүгчдийн маргаанаар өндөрлөсөн талаар бид мэдээлсэн.

Энэ жилийн аварга Пушпика Де Силваг нөхрөөсөө салж байсан гэж буруутгасан өнгөрсөн жилийн аварга Кэролайн Жури Де Силвагийн толгойноос титмийг булаан авч, өөр бүсгүйд зүүлгэж байгаа нь шууд нэвтрүүлгээр олон сая хүнд хүрсэн.

Зохион байгуулагчид дараа нь Де Силва албан өсоор салаагүй байгаа тул тэмцээний дүрмийг зөрчөөгүй гэж зарлан, болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.

Харин титмээ булаалгасан Де Силва тархи толгойндоо гэмтэл авсан хэмээн шүүх эмнэлэгт үзүүлэн, Цагдаагийн газарт гомдол гаргажээ. Цагдаагийн газраас сэжигтнүүдээс мэдүүлэг авсныхаа дараа Жури болон титэм булаах ажиллагаанд идэвхтэй оролцсон өөр нэг мисс бүсгүйг баривчилсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.10) 2021 оны 04 сарын 24

нөхөрт гарсан эмэгтэйчүүдийн тэмцээн\n

0  |  0
(203.91.115.49) 2021 оны 04 сарын 10

Энэ титэм булаагаад бужигнуулаад яваа нөхөр л өөрөө арай царигтай нь юм. Бусад нь нээрэн ямар сампирцан гарууд вэ? Тэгээд мисийн тэмцээнд өрсөлдөж л байдаг. Эсвэл 45-с дээш насны ангилал юм уу?

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 04 сарын 10

Ямар царай муутай бүсгүйчүүд вэ.

0  |  0
Top