Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2021.04.19/ ээлжит мэдээллийн үеэр өнгөрсөн 7 хоногт Эрүүл мэндийн яам ямар бодлого барьж ажилласан талаар товч мэдээлллийг өглөө.
ЭМЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс коронавируст халдварын өвчлөл нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор өмнө нь мөрдөж байсан зарим арга хэмжээнүүдийг шинэчилэх, стратегийг өөрлчлөх зохион байгуулалтыг хийлээ. Үүний хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг илүү чадавхжуулж, тухайн төвүүдэд нэмэлт хүн хүчний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдэж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа эмч, ажилтнуудын илүү цагийн урамшууллийг шийдвэрлэх зэрэг ажлуудыг хийж эхэллээ.
Үүнээс гадна нэгэн зохион байгуулалтыг хийж байгаа ажил бол ХӨСҮТ дээр байдаг Тандалт, хариу арга хэмжээний багийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах шийдвэр гаргалаа.
ХӨСҮТ дээр тандалтын баг байснаараа иргэдэд хүрч үйлчлэхэд хүндрэлтэй, цаг хугацаа шаарддаг байсан бол энэхүү үйл ажиллагааг зогсоож, дүүрэг бүрт Тандалт, хариу арга хэмжээний багуудыг шинээр зохион байгуулах ажлыг хийлээ. Ингэснээр тухайн дүүрэг нь өөрийн дүүрэг доторх хүмүүсээ тандаж, хариу арга хэмжээ авах энэ зохион байгуулалтад орсноор нэг хоёр хоног эмч нар ирэхгүй байна гэсэн иргэдийн гомдлыг тасалж, нөгөө талаас 24 цагтаа багтаж тухайн дүүрэгт илэрсэн өвчитнүүд дээрээ тухайн дүүргийн хариу арга хэмжээний багийн эмч, сувилагч, холбогдох хүмүүс очиж, шаардлагатай арга хэмжээг авах зохион байгуултад орлоо.
Мөн 10 гаруй эмнэлэг дээр 4000 гаруй ор бэлдээд байсныг дахин нэмэгдүүлэх ажлыг ЭМ-ийн сайд өнгөрсөн 7 хоногт тушаал шийдвэрүүд гаргаж, хэрэгжүүлж эхэллээ. Нэмэлтээр 1000 орчим ор бэлтгэх ажлыг хийж байна. Тухайлбал Төрийн албан хаагчдын тусгай эмнэлэг, Монгол-Японы эмнэлэг дээр 74 эрчимт эмчилгээний орыг байгуулж, өвчитнүүдийг авч эхэлсэн. Мөн АШУҮИС-ийн оюутны байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглах бололцоотой байгаа учраас 450 орчим өвчитнийг авах ажлыг зохион байгуулалтыг хийж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сувилал гэж нэрлэгддэг ХНХЯ-ны харьяа газарт жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэдтэй эмэгтэйчүүд, гэр бүлийнхнийг авах зохион байгуулалтыг хийхээр 200 орчим орыг бэлтгэлээ. Мөн Сэргээн засах клиник дээр тодорхой тооны ор бэлтгэсэн. Үүнээс гадна БГД-ийн Ахмадын эмнэлэг дээр 100 ор бэлтгэж, ковидын өвчтөн авах зохион байгуулалтыг хийлээ" гэв.