ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нөхцөл байдлыг үзэхэд 29219 хүн халдвар авсан байна. Тэгэхээр нөхцөл байдал амаргүй, хүнд байна. Энэ нь зөвхөн Монгол Улсад биш дэлхийн бүх улс орон цар тахлын амаргүй байдалд байгаа. Бид эв нэгдэлтэй байж цар тахлыг даван туулна гэж бодож байна.
Бид БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Vero Cell буюу Cor V вакцины 600 мянган тун вакциныг хүлээж авсан. Харин КОВАКС хөтөлбөр, хандивлагч доноруудын тусламжтайгаар 50.400 астразеника вакцин хүлээж авсан. Эдгээрийг ихэвчлэн хоёрдугаар тундаа ашиглана. Одоогийн байдлаар нийт хүн амын 31.4 хувь нь вакцинд хамрагдаад байна. Хамрагдалтын тоог нэмэгдүүлэхийн тулд дараагийн төлөвлөлтийг хийж ажиллаж байна.
Вакцинд хамрагдаж байгаа иргэдээ хүсэхэд хүн бүр зайгаа барихыг уриалж байна. Халдварын эрсдэлтэй, шинж тэмдэггүй халдвартай хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотой нас баралтын тоо нэмэгдэж байгаа учраас иргэн бүр хариуцлагатай байх, зайгаа барих, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээгээ сайн авч хэрэгжүүлэх нь чухал байна.
Үүнээс гадна зарим хүмүүс "Би вакцинд хамрагдаад 14 хоног болчихлоо, 21 хоног болчихлоо. Тийм учраас маскгүй явмаар байна" гэсэн хүсэлтийг хэлээд байна. Энэ нь болохгүй. Яагаад гэвэл хоёрдугаар тунгаа авсан хүн ч гэсэн хөнгөн хэлбэрээр өвчлөх боломжтой. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүн нь бусдад халдвар тараах өндөр эрсдэл байгаа учраас вакцинд хамрагдсан ч сэрэмж алдаж болохгүй, маскаа зүүж, гараа сайн угаах, хүн хоорондын зайгаа барих, агаарын сэлгэлт хийх, дархлаагаа дэмжих, сошиалын буруу цуурхалд автахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.
Аймаг, нийслэлийн дүүргүүдэд вакциныг хуваарилж байна. Жишээлбэл нийслэлд өнөөдөр 112 цэгт 1789 эмч, эмнэлгйин ажилтан 58 мянга гаруй хүнийг вакцинжуулах төлөвлөгөөтэй. Тэр хүмүүст мэдээлэл хүрсэн. Утсанд нь мессеж очиж байгаа. Хэрвээ таны утсанд мессеж очоогүй, утсаар ярьж холбогдоогүй бол сандрах хэрэггүй. Нэгдүгээр тунд хамрагдсан хүмүүсийг бүгдийг нь хоёрдугаар тунд хамруулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байгаа учраас очер ихтэй газар аль болох очилгүйгээр гэртээ тайван хүлээх байх хэрэгтэй. Вакцин хоорондын зай синофармынх 21-56 хоног, астразеника мөн 56 хоног байгаа" гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Орон нутагт хэзээ вакцин хийх юм болдоо
Эмнэлгийн ажилчид ямар робот юм уу, хоол байхгүй, өглөө 9- 20цаг хүртэл, өглөө эрт 7.30 гэрээсээ гараад орой 21.30 гээд гэртээ ирж байна, адилхан хүн ш дээ, гэр орон хань ижил үр хүүхдээ орхиод, эмнэлэг бүр халдварын голомт байна, иргэд нь үнэн ухамсаргүй, малаас байна, ажлын уялдаа холбоо зохион байгуулалт юу ч алга..уок, нок ер нь яаж ажиллаад байнаа,