Хоёр ч парламент дараалж ялагдал хүлээсэн улс төрийн хоёр дахь хүчин болох АН дотроо хоёр хуваагдаж, хоёр толгойтой болоод удаж байна. Нэг толгой нь УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, нөгөө толгой нь УИХ-ын гишүүн Ц.Туваан. Намын даргын сунгаа нь хүртэл хоёр талд зэрэг шахам явагдаж С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааны талаас О.Цогтгэрэл ялалт байгуулсан билээ.
Хоёр тал хоёулаа М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг АН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандсан ч нийт шүүгчдийн хуралдаанаар хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхээс тэдний өгсөн хүсэлтийг намын дотоод асуудал гэж үзсэн тул бүртгэхээс татгалзсан юм.
Ингэснээр ирэх зургаадугаар сарын 09-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН оролцох боломжгүй болох нөхцөл үүслээ. Хэрэв тэд намын дотоод асуудлаа нэг тийш нь шийдэж эс чадваас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй байдалд хүрнэ.
Үүнийг олж харсан гэхээсээ илүүтэй үнэнд гүйцэгдсэн Ц.Тувааны тал С.Эрдэнийн талыг ширээний ард сууж, асуудлаа шийдэхийг уриаллаа. Өөрөөр хэлбэл, Ц.Тувааны талаас АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "АН-ын даргыг бүртгүүлэх хоёр талын хүсэлтийг Дээд шүүх буцаажээ. Энэ шийдвэрийн үр дагавраар манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ. Төрийн сонгуульд оролцож чадах эсэх маань өрсөлдөгч, эрх баригч хүчнээс хамаарах болтлоо хүндэрлээ. Иймд АН-ын намхан, жижигхэн энэ цэнхэр байран дээрээ, гал голомтондоо Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөлдөх уулзалтанд Майнбаярын Тулгат Tulgat Mainbayar тэргүүтэй нөхдөө урьж байна. Яг энэ үед бид хувийн эрх ашгаасаа илүү нийтийн эрх ашгаа бодож чадах, Монгол хүний саруул ухааныг гаргах цаг боллоо, эрхэм журмын нөхдөө" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Хэн, хэнийг нь бүртгэхээс татгалзсан шүүхийн шийдвэрийг хүлээж авсан М.Тулгат, О.Цогтгэрэл нар цаг хугацаа алдалгүй ширээний ард сууж, асуудлаа шийдэх нь зөв ч намын дотоод хагарал, зөрчлийг ганц удаа ярилцаад шийдэх боломжгүй. Боломжтой байсан бол М.Тулгат, О.Цогтгэрэл нар биш аль өмнө нь С.Эрдэнэ, Ц.Туваан хоёр шийдчих байлаа. Тэгээд ч О.Цогтгэрэлийн энэхүү хүсэлтийг С.Эрдэнэ тэргүүтэй М.Тулгат нар хүлээж авах нь юу л бол. Учир нь, хуулийн дагуу С.Эрдэнэ АН-ын дарга хэвээрээ байгаа. Харин Ц.Туваан бол АН-ын даргын түр орлон гүйцэтгэгч.
Харин хүлээж авлаа гэхэд цаг хугацааны хувьд нэгэнт оройтсон ч байж мэдэх. Учир нь, хуульд зааснаар парламентад суудалтай нам, эвсэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ энэ долоо хоногт тодруулж, нэр дэвшигчийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, тэдэнд долоо ч хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн гэсэн үг.
Энэ хугацаанд ширээний ард асуудлаа шийдэж, гарсан шийдвэр шийдлээ Улсын Дээд шүүхэд хүргүүлж, түүнийг нь Улсын Дээд шүүх хэлэлцэж шийдвэр гаргах зэргээр хугацаа алдах нь тодорхой болжээ. Эндээс харахад АН-ынхан дотоод маргаан, "хоёр толгой"-оосоо болж энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг өнжих магадлал өндөр байна.
Сэтгэгдэл ( 17 )
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна
Одоо болчихсон хойно Эрдэнэ юу гэж бууж өгөх юм бэ. Ёстой хуцлаал байна. Харин тэнэг Туваан тамгаа хураалгаад уучлалт гуй.Юун чиний АН-д гүйцэтгсэн үүрэг гэж элийч байхгүй,Тэгээд ч АН-с чи хөөгдчихсөн шүүдээ. Эрдэнээ Тушаалаа бүрэн эхээр нь нийтэл олон түмэн бусад гишүүд мэдэг.Туваанд ухамсрын шанаа хэд гурвыг өгч дүйрсэн толгойг нь засах нь зөв
Дээд шүүхэд даргын нэрээ бүртгүүлэхдээ л санал нэгдэж 1 хүн дэвшүүлээгүй юм чинь одоо бараг л оройтой байх шиг байна. Баттулга АН аа самарч дуусгаад санаа нь амарчээ
Одоо 1 гарц байна. Тувааны тал нь намаа АХН гэж нэрлэж бүртгүүлэх. Өөрөөр хэлбэл ардчилсан хулгайч нам.
Нэг хөлөг онгоцон дээр байж нүх гарчихаад живж эхэлж байхад чинь л хөлгийн ахмадынхаа суудлыг булаацалдсаар байгаад л хамтдаа живлээ дээ хөөрхий. Мояачуудын тамын тогооны үлгэр гээч юутай үнэн.
Нам дотроо учраа ололцож чадахгүй бол ерөнхийлөгчийн сонгуульд ороод ч яах юм. Энд би нэг юмыг ойлгохгүй, гайхаад байх юм. Ерөнхийлөгч чинь намын удирдлагад байдаггүй биздээ. Нам нь хуваагдаад эвдэрэхэд уул нь дарга нь буруутай баймаар юм. Тэгээд нам дотроо хэл амаа ололцож чадахгүй, бусдынхаа үгийг сонсохгүй хөөж гаргаж байгаад бүр дордуулсан санагдах юм.
Erdeniig namiin darga bhiig deed shvvh zuvshuuruugvi biz dee.
Зөв ш дээ эв эвдрэлвэл тарахын цондон.ийм намаас ерөнхийлэгчийг нэр дэвшүүлж болохгүй бас л монголчуудыг хагаралдуужлна.дээр нь бас гадаадын пиар компани хөлсөлж улсаа худалдсан ялтай яавч сонгуульд оролцуулж болохгүй.
ӨӨРСДӨӨСӨӨ БОЛЧИХООД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НЬ ӨРСӨЛДӨГЧЭРХ БАРИГЧ ХҮЧНЭЭС ХАМААРАХ БОЛТЛОО ХҮНДЭРЛЭЭ ГЭСЭН НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. АЛДААГАА ӨӨРӨӨСӨӨ ХАЙГААЧЭЭ, АН-ХААН.
АН-г ХАРААЧ ДАРГА БХГҮЙ ОРОХ ОРОН БХГҮЙ МӨНГӨ БХГҮЙ ЭВ НЭГДЭЛ БХГҮЙ СҮҮЛДЭЭ ДЭМЖИГЧИД БХГҮЙ БОЛСОН ГҮЙ ТЭГЭЭД ТА НАР БОДДОО ЭНЭ БҮГДЭД ЭРДЭНЭЭГ-С ӨӨР ХЭН БУРУУТАЙ ЮМ НААД ХООСОН ТОЛГОЙТОЙ ХУЛИГААНАА ЗАЙЛУУЛААД ЦОО ШИНЭЭР ЭМХЛЭН БАЙГУУЛАГД ТЭР ЕӨК-Н СОНГУУЛЬ ГЭЖ БҮҮ МӨРӨӨД ӨНГӨРСӨӨӨН
AH dotroo uchiraa olohgui bgaa humuus, ard tumnii toloo zutgej chadah uu. IH hurald suugaa nohduud ni neg l bishee. Hurelsihed ogooch, haraad suuhaas oor yahav dee, hil neegdvel gadagshaa yavj surtdgaa daa. Oor yu huleeh be dee
ЭД НАРААС ХЭН МАН-ТАЙ ЯАЖ ТОХИРСОН БАЙНА ТҮҮГЭЭРЭЭ Л БОЛНО...
Нэг нам нэг даргатай байдаг.АН 2 дарга нэр дэвшүүлж удш бүртгүүлэх гээд байдаг мулгуу хүмүүсийн тэнэглэл гэхгүй юм бол өөр ямар зүйлийг мулгуу хүмүүсийн тэнэглэл гэж хэлэх вээ дээ
Эрдэнэтэй эвлэрээд ч яахавдээ Ер нь бүр салцгаавал дээр ш дээ Хулгайч нартай нийлж Элбэгдоржийг хамгаалаад яахав дээ
АН товчхондоо бол Олон намын цуглуулага энэ зорчил явсаар энд хүрлээ одоо тараад ахин нам шинээр эмхлэн байгуулах нь зөв байх
АН Туваанаар Тулга тулуулж болохгүй ээ. Ийм арчаагүй нөхөр гэнэт гарч ирээд Төр түшилцэнэ гэж юу байх билээ. Сайн муу ч Эрдэнэ асуудлаа шийдээд явж таарна.
ЭЦСИЙН ДҮНДЭЭ БАТТУЛГЫН БОЛЧИМГҮЙ ҮЙЛДЭЛ БӨГӨӨД ЭНЭ НЬ ХАА ХҮРЭХИЙГ БУРХАН Л МЭДЭХ БОЛЖ БАЙНА