АНУ Афганистанаас гарсан цэргээ Дундад Азийн орнууд руу шилжүүлэн байршуулж магадгүй талаар The Wall Street Journal сонин албаны эх сурвалжид үндэслэн мэдээлжээ.
Уг мэдээлэлд өгүүлснээр АНУ-ын цэргийн баазууд нь зөвхөн цэргийн албан хаагчид төдийгүй нисгэгчгүй онгоц, бөмбөгдөгч онгоц, их буу зэргээ байрлуулах үүрэг хүлээх аж.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар АНУ цэргээ байршуулж магадгүй байгаа газрууд нь Афганистантай хөрш орнууд болох Дундад Ази болон Персийн булангийн орнууд гэнэ.
Түүнчлэн цэрэг байршуулах хүсэлтийг Дундад Азиас тавиагүй гэж дээрх мэдээлэлд өгүүлжээ.
АНУ болон Афганистаны “Талибан” хөдөлгөөн өнгөрсөн онд Катарт энхийн гэрээнд гарын үсэг зурж, олон жил үргэлжилсэн дайныг эцэс болгосон юм. Гэрээний дагуу алан хядагч бүлэглэлүүд АНУ-тай сөргөлдөхгүй. “Талибан” амлалтаа биелүүлвэл АНУ 14 сарын дотор Афганаас цэргээ татах юм.
Сэтгэгдэл ( 1 )
За даа Баттулгын хүсэлтээр АНУ цэргээ нааш нь хөдөлгөлөө шүү.