66 нас хүрч байгаа С.Шойгугийн талаарх сонирхолтой баримтууд

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

Өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 66 нас хүрч байна. Сергей Шойгу бол ОХУ-ын БХЯ-ны сайд, ОХУ-ын Баатар, Армийн генерал, Тувагаас төрсөн хамгийн том улстөрийн зүтгэлтэн хүн билээ. "Орос улсыг аврагч" гэж түүнийг нэрлэдэг. Учир нь Шойгу 1991-2012 онд Онцгой байдлын газрын даргын албыг хашсан юм.

Сергей Шойгу буюу Сергей Күжүгет оглу Шойгу 1955 оны тавдугаар сарын 21-нд Тувагийн Чадан хэмээх бяцхан хотод төрсөн. Аав нь сэтгүүлч, редактор, ээж нь зоотехникч байлаа.

Красноярскийн Политехникийн их сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгсөөд тэр барилгын салбарын бараг бүх мэргэжлээр, бараг бүх албан тушаалд ажиллажээ.

Онцгой байдлын газрын дарга байхдаа Шойгу албан өрөөндөө суулгүй, байнга өөрийн биеэр осол, гамшиг болсон газруудад очиж ажилладаг байв. Яагаад гэсэн асуултад Шойгу "Би аврагчдыг их хүндэлдэг. Тэд надаас та тэнд очиж үзсэн үү гэж асуухад нь үгүй гэж хариулбал ичгэвтэр хэрэг болно шүү дээ" гэж хариулж байв.

Шойгу сонгодог хөгжимд дуртай. Гитар маш сайн тоглодог.

Тэр амралтаа нутагтаа, Тувад л өнгөрөөдөг. Төрөлх Соёны нуруундаа амарч цэнэг авдаг.

Орчин үеийн ОХУ-ын улстөрчдийн дунд сайдын албан тушаалд байсан хугацаагаараа рекорд тогтоосон. 1991-2012 онд Онцгой байдлын даргаар ажиллаж байв. Энэ хугацаанд тус газрын ажилтны тоо 150-иас 300 мянга болж нэмэгджээ.

Шойгу Их Монгол гүрэн байгуулахыг хүсдэг байсан Барон Унгернийг хүндэлдэг гэдгээ хэлж, ОХУ-д тун их шүүмжлүүлж байсан удаатай.

Сергей Шойгу зураач хүн. Мөн сийлбэр хийдэг. Гэртээ урлантай уран бүтээлч. Энэ сарын 14-нд Сергей Шойгу сийлбэр, уран зургаа дуудлага худалдаанд оруулж, 40 сая рубль босгон, цар тахалтай тэмцэж байгаа эмнэлгийн ажилтан нарт хандивлаж байв.

1991 онд Шойгу Уфагийн нефть боловсруулах үйлдвэрийн 700 тонн жинтэй хоолойг унахаас хамгаалах ажиллагааг удирдсан. Энэ ажиллагаа Гиннесийн номд бүртгэгджээ.

Аугаа их Эх орны дайнд ЗХУ-ын байгуулсан гавьяаг үгүйсгэсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оноож байх санал 2009 онд гаргаж байв.

Шойгу хөлбөмбөгийн "Спартак", хоккейн "ЦСКА" багуудыг шүтэн биширдэг.

Онцгой байдлын газрын дарга байхдаа ахлах дэслэгч цолтой байж байгаад 1993 онд шууд хошууч генерал болж байв.

Сергей Шойгу хэд хэдэн номын баатар болсон. Дмитрий Глуховскийн "Сумерки", Андрей Максимушкиний "Белый реванш" зохиолын гол баатрууд нь Шойгу юм. Мөн түүнд зориулан Тувагийн их сургуулийн ажилтан "О Буга тур Шойгу" гэсэн тууль зохиожээ.

ОХУ-ын цахим сүлжээ хэрэглэгчдийн санал асуулгаар "10 жилийн агуу хүн"-ээр (1996-2006) тодорч байлаа.

"Жинхэнэ эр хүн морь унаж, хөзөр, биллиард тоглож чаддаг байх ёстой" гэж хэлж байв.

Тувагийн Дундад зууны үеийн Пор-Бажын цайзыг тэр ОХУ-ын соёлын дурсгалын тоонд оруулжээ.

"ОХУ-ын нийслэл Сибирьт байх ёстой" гэж 2012 онд хэлээд шүүмжлүүлж байв.

Чөлөөт цагаараа загасчилж, морь унах дуртай. Илд, сэлэм, хутга цуглуулдаг.

Энэ жилийн “Non/fictio№22” олон улсын утга зохиолын наадмын үеэр Шойгугийн “Про вчера” ном “Национальный бестселлер”, “Большая книга” гэсэн хоёр шагналд өрсөлдсөн.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(193.36.238.122) 2021 оны 06 сарын 02

Сергей Шойгу ,бол Дэлхийн хамгийн том армийг удирдаж байгаа Тува хүн юм.\nШойгу төрсөн нутаг Тувадаа маш их зүйлийг хийсэн. \nТувад очиж үзсэн хүн л үүнийг харна.

0  |  0
Ганбат(66.181.161.50) 2021 оны 05 сарын 24

сайхан түүх юмаа

0  |  0
Зочин (103.57.94.66) 2021 оны 05 сарын 24

Увсыг өг ч гэх шиг . Чи Монголын газар нутгаас хүнд өгдөг хэн бэ нусан таглаагаа мэдэхгүй илүү юм бүү чалчиж бай !

0  |  0
Н.ЛХАГВАДОРЖ(103.212.117.197) 2021 оны 05 сарын 23

ЖИНХЭНЭ БААТАР ХҮН-ЁСТОЙ ЦЭРГИЙН ГEНEРАЛ БАЙДАГ БАЙНА. Төрсөн өдрийн баярыг хүргэe! Гeнeралын намтар нь монгол залуучуудын үлгэрлэн дууриах ёстой.

0  |  0
Гаяа(192.82.88.207) 2021 оны 05 сарын 23

Тувачууд энэ хүнээрээ их бахархдаг юм билээ!

0  |  0
Жак(202.126.90.42) 2021 оны 06 сарын 02

Энэ хүн цэвэр оросжисон хүн тува гэдэгээ мэдэхээс цаашгүй юм шиг санагдаад байгаа туваачуудаа хөгжүүлэх талаар үг дугардгүй л хүн дээ гэхдээ орос улсад хэрэгтэй хүн

3  |  1
Жак(202.126.90.42) 2021 оны 05 сарын 24

Энэ хүн цэвэр оросжисон хүн тува гэдэгээн мэдэхээс цаашгүй

4  |  0
Ооёо(64.119.17.221) 2021 оны 05 сарын 24

Тувадаа юуч хийгээгүй сонин баачка тээ..... Тува нь оросын хамгын хөгждөггүй газар наацан

4  |  1
Иргэн(59.153.87.162) 2021 оны 05 сарын 23

Онцгой байдлын яамны сайдын албыг хашиж байсан гэж бичих нь зөв

3  |  0
Бааги(202.126.89.186) 2021 оны 05 сарын 22

За монгол ахан дүүс минь Көбскөл нуураа өгнө бгаа гд нэг өдөр ороод ирэх хүн дэ Шоогой ах;)

1  |  0
Зочин(66.181.190.61) 2021 оны 05 сарын 24

Увсыг өг. Хөгжил гэж Өмнөговийг хэлэх үү. Ганган байгальд нь гар хүрээгүй Туваг хэлэх үү

5  |  2
Иргэн(66.181.166.36) 2021 оны 05 сарын 23

Хөөрхөн хүүхэд байжээ. Аав нь бас сайхан харагдаж байна.

8  |  0
ЗОЧИН(192.82.67.146) 2021 оны 05 сарын 24

ШОЙГУ ГЭГЧ ҮНЭН АЛДАРТНЫ ШАШИНТАЙ 100% ОРОСЖСОН НЭГЭН. ТӨРСӨН НУТАГ МОНГОЛТУВАДАА ТАХИН ШҮТЭГДСЭН ХЭДИЙ Ч ТУВАГИЙН ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛИЙН ТӨЛӨӨ ХУРУУ Ч ХӨДӨЛГӨӨГҮЙ ГЭХЭД БОЛНО. ТУВА НЬ ОХУ - ДАА ХАМГИЙН ЯДУУ , АЖИЛГҮЙДЭЛ , АРХИДАЛТ , ГЭМТ ХЭРЭГ ҮНДЭСНИЙ ГАМШИГ БОЛСОН ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ МУЖ УЛС. МУУГАА МЭДЭХГҮЙ БАРУУН АЙМГУУД ТЭР ДУНДАА УВС АЙМГИЙН ГАЗАР НУТГИЙГ ӨӨРТӨӨ НЭГТГЭХ САНААРХАЛ ТУВАГИЙН ДЭЭД ДООД ТҮВШИНД ҮЕ ҮЕ ЦУХАЛЗДАГ БОЛСОН.

14  |  8
Top