Ираны хөлөг онгоц Персийн буланд шатжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Ираны Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц Персийн буланд сургуулилт хийх үеэрээ шатжээ.

Аврагчид хөлгийн багийнхныг эрэг рүү амжилттай гаргасан байна. Уг явдал Жаск боомтын ойролцоо болжээ. Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Персийн булан нь Иран, Ирак, Кувейт, Саудын Араб, Бахрейн, Катар, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Оман зэрэг орнуудаар хүрээлэгдсэн Энэтхэгийн далайн нэгэн булан юм. Энэхүү булан нь Ормузын хоолойгоор Арабын тэнгистэй холбогдоно.

Харин сүүлийн жилүүдэд дэлхийн газрын зурагт Персийн булан, Арабын булан гэх хоёр нэрийг зэрэгцүүлэн хэвлэх болсныг Иран улс эсэргүүцэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top