Автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани Грекийн Астипалея арлын захиргаанд найман цахилгаан автомашин, 12 цэнэглэгч төхөөрөмж өгчээ.
Энэ талаар Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис мэдэгдээд автомашин хүлээлгэж өгөх арга хэмжээнд өөрийн биеэр оролцсон байна.
Астипалея арал нь таван жилийн хугацаанд бүхэлдээ цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих аж.
Цахилгаан автомашины хэрэглээ дэлхий дахинд 2008 оноос дэлгэрч эхэлсэн. 1520 жилийн дараа томоохон автомашин үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний 90 хувийг цахилгаан автомашин эзэлнэ гэсэн судалгаа гарчээ.
Хятад улс л гэхэд шатахуунаар ажилладаг автомашины үйлдвэрлэлийг зогсоохоор төлөвлөж буй. Мөн Энэтхэг улс 2030 он гэхэд бүх автомашинаа цахилгаан хөдөлгүүртэй үйлдвэрлэх зорилт тавьжээ.
Сэтгэгдэл ( 0 )