Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” зардлаа хэмнэхийн тулд 15 мянга гаруй ажилчнаа цомхотгож магадгүй гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.
Дэлхий даяар нийт 660 мянган ажлын байр бий болгосон тус компани Герман дахь зарим үйлдвэрүүдээ хаах асуудлыг судалж байгаа талаар мэдэгдсэн билээ. Шинжээчдийн үзэж буйгаар, “Volkswagen” ТУЗ-ийн зөвшөөрөлгүй үйлдвэрлэлийнхээ зарим хэсгийг танахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд нийт 4 тэрбум еврог зарцуулахаар төсөвлөсөн байна. Үүнээс өмнө тус компанийн ТУЗ үйлдвэрчний эвлэлүүдтэй зөрчилдөхөөс сэргийлэхийн тулд менежментийн багийн бүтцийн өөрчлөлтийн зарим төлөвлөгөөг дэмжээгүй юм. Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс зөвхөн цалинтай холбоотой асуудлаар эсэргүүцлээ илэрхийлэх боломжтой ба үйлдвэр хаах, ажлын байрны цомхотголтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх заалт байхгүй гэж тус агентлаг тодруулсан байна. Сүүлийн үед “Volkswagen” компани АНУ-ын “Tesla”, Хятадын “BYD” зэрэг компаниудын ширүүн өрсөлдөөнтэй нүүр тулж, ихээхэн хэмжээний алдагдал хүлээгээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Европчууд өөрсдөө VW аа унаж давхилддаг байж