Спутник V вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийх боломжийг судалж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Спутник V вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийх боломжийг судалж байгаа талаар Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд Спутник V хийх судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд ойрын хугацаанд дүгнэлтээ танилцуулах аж.

Спутник V вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхгүй байгаа ч жирэмсэн болсноо мэдэлгүй уг вакциныг хийлгэсэн эмэгтэйчүүд байгаа аж. Тэдэнд ямар нэгэн гаж нөлөө илрээгүй байна.

ОХУ-д Спутник V вакцины эмнэлзүйн туршилтад оролцох үедээ жирэмсэлсэн 21 эмэгтэйд ноцтой сөрөг үр нөлөө илрээгүй гэж Гамалеягийн нэрэмжит төвөөс мэдээлсэн. Гамалеягийн төвийн эрдэмтэд жирэмсэн эмэгтэйчүүдийг коронавирусний халдвараас сэргийлэх боломжийг судлах ажлыг тэргүүнд тавьж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top