Далай лам Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд баяр хүргэлээ

2021 оны 06 сарын 13

Дээрхийн гэгээнтэн Далай лам Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэж, захидал илгээжээ.

Далай лам захидалдаа "Би анх 1979 онд танай оронд зочилж, хүнлэг үнэт зүйлс хийгээд буддын эрдэм ухааныг орчин цагийн боловсролтой хослуулах талаар хийж буй хичээл зүтгэлийг маань Монголын ахмад төдийгүй, залуу үеийнхэн талархан дэмжиж, урам өгч байсныг ямагт сайхнаар дурсаж явдаг билээ. Түүхэндээ эртнээс Монгол, Төвөд хоёр орны ард түмэн ахан дүүгийн харилцаатай байж ирсэн билээ. III Далай лам Содномжамцаас хойших үе үеийн Далай лам нар монголчуудтай ойр харилцаатай байсаар  өнөө цагтай золгосон юм. Би Монгол Улсад өмнө очихдоо дурдсанчлан, танайд өөр өөр шашин дэлгэрч байгаа хэдий ч түүхийн талаас ард түмний үндэсний ижилсэл, соёл, оюун санааны амьдрал өнөөгийн дүр төрхөөрөө хэлбэржин тогтоход буддын шашин голлон нөлөөлсөн билээ.

Бурхан Багшийн сургаал нь энэрэл нигүүлсэл ба хүчирхийлэл үл хэрэглэх тухай үзэл санааг дээдэлсэн үнэт зүйлсийг чухалчилдаг тул аливаа хувь хүний итгэл үнэмшилд харшлалгүй, хэн бүхэнд ач тустай байх нь мадаггүй юм.

Та болон танай улсын Засгийн газар энэхүү үнэт зүйлсээ цаашид ч эрхэмлэн хадгалах болно гэдэгт итгэж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад ихээхэн хөгжил дэвшил гарсныг машид сайшаалтай. Энэ хөгжил дэвшил эгэл ард түмний аж амьдралыг бүхий л талаар сайжруулна гэдэг эргэлзэхгүй байна” хэмээн дурджээ. 

Захидлын төгсгөлд Дээрхийн гэгээнтэн шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид ард түмнийхээ итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэх цаашдын үйл хэрэгт нь амжилт хүсчээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Munhuural(66.181.161.44) 2021 оны 08 сарын 16

Novshiin uvgun uhehdee mongold irj suvargand uhene bas neg buun gai boln doo odoo, hujaa hilee haana geed baahan arduud l yadarch zovno

0  |  0
Shine ue(66.181.161.80) 2021 оны 06 сарын 13

Сайхан блаа

0  |  0
иргэн(103.57.93.124) 2021 оны 06 сарын 13

Хүрэлсүхийг биш, Монгол орон, монголчуудыг гэсэн сэтгэлтэй учраас баяр хүргэж байна гэж ойлголоо.

0  |  1
123(195.176.3.24) 2021 оны 06 сарын 13

Монголд шашин төр хоёр тустай гэдгийг мэдэх л учиртай. Санаатай зөнөг төгзөг чинь. Хол очиж хуцаарай!

0  |  1
амар(66.181.164.214) 2021 оны 06 сарын 13

солиор орох оронгүй гуйлгачин минь

0  |  1
Гоё шүү(103.26.194.111) 2021 оны 06 сарын 13

Далай ламыг МАН-д гишүүнээр элсүүлчихвэл мөн догио?!

0  |  1
Kkk(66.181.161.26) 2021 оны 06 сарын 13

Mongold iej bunhan bariulj uheh zamaa zasvaa huurhii teneg tuvd irj cronogiin hajuugaar bas buun gai bolohvii dee, nuguu mmanai muhuurdag teneguud ni dagaj davhiad hujaa nar hil haagaad lai bolno doo

0  |  1
Уул(37.47.207.195) 2021 оны 06 сарын 13

Санваартан тэр тэнэг сусэгтэн нартай харилцах нь зов бхаа

0  |  1
Залуур(202.179.25.239) 2021 оны 06 сарын 13

Коммунист нөхөрт мухар сүсгийн лам баяр хүргэсэн гэв үү?

4  |  2
Top