Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд Даваа гарагаас Файзер вакциныг хийж эхэлсэн. Тэгвэл вакцины татан авалт үргэлжилсээр байна. Өнөөдөр /2021.06.16/ 18:00 цагт 84 мянган Файзeр вакцин ирнэ.
Сануулахад, Жилд 40 мянган эмэгтэй жирэмлэж байгаагаас нийслэлд 10 гаруй мянган жирэмсэн эмэгтэй байдаг. Эдгээр эмэгтэйг вакцинд хамруулах эсэх асуудлаар ЭМЯ Эрдэмбилэг тайлбар өглөө. Улсын хэмжээнд КОВИД-19 халдвараар 1152 жирэмсэн эмэгтэй өвчилсөн. Үүнээс 116 нь гэрээр эмчлүүлсэн бол 250 нь эмнэлэгт эмчлүүлсэн. Биеийн байдал нэн хүнд 12 жирэмсэн эмэгтэй байсан бол КОВИД-19 халдварын хүндрэлээр 2 эх эндсэн.
Мөн тэрбээр жирэмсэн эмэгтэйчүүд илүү хүнд хэлбэрээр өвчилж байгааг онцлоод Файзер вакцин нь жирэмсэн болон хөхүүл эхэд Файзер вакцин хийх зөвшөөрлийг АНУ, Канад зэрэг европын орнууд зөвлөж эхэлсэн. Ингэхдээ 14-36 долоо хоногтойд хийж болно. Эхний тунга 14 долоо хоногоос хойш, хоёрдугаар тунгаа 36 дугаар долоо хоногт багтаад хийхийг зөвлөж байна.
Вакцин урагт нөлөө үзүүлэх үү
Ураг эхийн хэвлийд бүрэлдэж эхлээд, есөн долоо хоногийн дотор ихэнх эрхтэн бүрэлдэж тогтсон байдаг. Үүнээс хойш эрхтэн хөгжөөд явдаг. Манай эртэмтэд 14 долоо хоног буюу дөрвөн сараас хойш вакцин хийлгэхийг зөвлөж байгаа. Орчин үед хэт авиан оношилгоо хөгжиж байна. Манай улсад 3, 4, 5 хэмжээст эхо аппарат ороод ирчихсэн тул ургийг нарийвчлан харах боломжтой юм. Тэр бүү хэл шээс ялгарах явцыг ч харах боломжтой болсон. Ургийн гаж хөгжлийг бүрэн харах тодорхойлох боломжтой ийм үед буюу дөрвөн сартайгаас эхлэн вакцинд хамрагдахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Спутник ирэхгүй байгаа тул 2 дахь тунгаар нь пфайзер хийхийг судлаарай, үр дүнтэй л байж таарна