Хятадын сансрын нисэгчид өөрийнхөө станцад орлоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Хятадын гурван сансрын нисэгч Дэлхийн тойрог зам дахь БНХАУ-ын “Тяньхэ” станцад оржээ.

БНХАУ-ын Үндэсний сансар судлалын агентлагийн мэдээлснээр, Бээжингийн цагаар 18.48 цагт тэд “Тяньхэ” станцын гол хэсэгт нэвтэрчээ. Энэ нь хятад хүн түүхэндээ анх удаа өөрийн сансрын станцад орсон үйл явдал юм.

Пүрэв гарагийн өглөө орон нутгийн цагаар 09.22 цагт Хятад улс гурван нисэгч бүхий "Шэньжоу-12” хөлгийг Хятадын сансрын станц барих хөтөлбөрийн хүрээнд амжилттай хөөргөсөн юм. Хөлөг хөөрснөөс хойш зургаан цагийн дараа "Шэньжоу-12” хөлөг станцтай залгагдсан. Хятадын сансрын станц одоогоор үндсэн "Тяньхэ" хэсэг, ачааны "Тяньчжоу-2" болон "Шэньжоу-12” хөлгөөс бүрдэж байна.

Хятад улс өөрийн сансрын станцаа хоёр үе шаттай барихаар төлөвлөж байна. Үе шат бүрт тус бүр зургаан нислэг үйлдэнэ. "Шэньжоу-12” нь дөрөв дэх нислэг юм. Хагас жилийн дотор ачааны нэг, нэг багтай хөлөг нисгэхээр зэхэж байна.

Хятадын гурван нисэгч ирэх гурван сард төхөөрөмжийн ажиллагааг шалгаж, задгай сансарт засвар, угсралтын ажил хийж гүйцэтгэх юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааги(192.82.64.247) 2021 оны 06 сарын 18

Бид хаа явна

0  |  0
M(192.82.69.112) 2021 оны 06 сарын 18

нөхцөл байдыг хүлээн зөвшөөрч эх орноо яаж хөгжүүлэх вэ эв нэгдлээ яаж сайжруулахаа гэж илүү бодох цаг иржээ

0  |  0
bat(91.166.54.44) 2021 оны 06 сарын 18

hujaaaaaaaa novchnuud

0  |  0
Зочин(203.91.115.52) 2021 оны 06 сарын 18

Гайхалтай.

1  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 06 сарын 17

xujaa duuldexee bolyj delxiig atgax ny dee bid tanaa

0  |  0
мундаг(66.181.189.85) 2021 оны 06 сарын 18

МУНДАГ

1  |  0
Top