Janssen вакцины эхний ээлжийг Колумбад хүргэжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 24

Janssen Pharmaceutica компанийн боловсруулсан Janssen вакцины эхний хэсгийг Колумбад хүргэжээ.

Janssen Pharmaceutica компани нь Johnson & Johnson компанийн нэг хэсэг нь юм. Janssen вакциныг Европын эмийн агентлаг (EMA) гуравдугаар сарын дундуур бүртгэсэн билээ. Европын Холбоонд худалдаалахыг зөвшөөрсөн COVID-19-ийн эсрэг дөрөв дэх вакцин нь Janssen болжээ.

Колумбад энэхүү вакцины анхны 480 мянган тунг хүргэсэн талаар тус улсын Ерөнхийлөгч Иван Дуке мэдэгджээ.

Тус улсад COVID-19-ийн халдварын нийт тохиолдлын тоо 3 968 405 болсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top