Спутник V вакцины үр дүн 97.8 хувьтай гарчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

ОХУ-ын гарган авсан коронавирусний эсрэг вакцин Спутник V-гийн үр дүнг 97.8 хувь гэж Арабын нэгдсэн эмирт улсад хийсэн судалгаагаар тогтоожээ.

Спутник V-гийн коронавирусээр хүнд өвчлөхөөс хамгаалах чадвар 100 хувь болох нь 81 мянга гаруй хүнд хийсэн судалгаагаар баталгаажжээ. Энэ талаар Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлээд “Судалгааг Спутник V вакцины хоёр тунд хамрагдсан 81 мянга гаруй хүний дунд хийсэн. Ингэхэд ковидын халдвараас хамгаалах үр нөлөө нь 97.8 хувь, хүндрэлээс хамгаалах чадвар нь 100 хувь байсан” гэв.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлснээр хамгийн сүүлд Спутник V-г Иран улсад туршилтаар үйлдвэрлэж эхэлжээ.

Мөн Унгар, Вьетнам зэрэг хэд хэдэн орон Оросын Спутник V вакциныг өөрийн улсдаа үйлдвэрлэх хүсэлтээ илэрхийлсэн байна.

Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров маргааш буюу зургаадугаар сарын 30-нд Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглутай Спутник V-г Туркт үйлдвэрлэх талаар хэлэлцэх аж.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.180.205) 2021 оны 07 сарын 02

Оросууд өөрсдөө вакцин муу үр дагвартай гээд хийлгэхгүй гэтэл мутаци орж ирсэн чинь 2 дахь нь их вакциндаа хамрагдаж эхэлсэн

0  |  0
Иргэн(139.5.218.152) 2021 оны 06 сарын 30

Оросын иргэд өөрсдөө хиилгэхгүй байгаан бишүү өөрсдиин хүслээрээ болохоороо

0  |  0
Osorhuu(174.251.64.140) 2021 оны 06 сарын 30

Y

0  |  0
103 geh hurliizaa.. (103.57.92.40) 2021 оны 06 сарын 30

147 say hvntei ulsd 17000 gedeg chin mash baga bna.deer ni orosd 21 say l hvn 2 dohi tungaa hiisen 14 say neg dehi tungaa hiisen tul ene chin tun sain bna.getel mongold 3 say hvnii 2 say ni tariulaad odord 2000 garch bgaa ih uu baga uu heleed ogooch hurliizaa.. say oros vaktsin enhtheg mash sain baij odoo enhthegt vildverlej bna.harin enhtheguud hujaa vaktsiniig tuslamjaar vnegui ogiy gehed tatgalzaj abaagui tul odoo haldvar ni namdaad bna. getel tend yamar bohir zavaan ter deglem bol estoi l vgui ch de. harin hujaa vaktsintai mongol uls katar chil baherian seishiliin araluud gamshi

3  |  0
Эгэл(103.212.117.204) 2021 оны 06 сарын 29

Худлаа мэдээлэл тавихаа боль,наад вакцин чинь тийм сайн юм бол одоо яагаад оросуудыгаа хамгаалж чадахгүй , оросод 24цагт 17000 халдвар илэрч байгаа юм вэ.

2  |  2
Зочин (202.9.46.151) 2021 оны 06 сарын 30

Оросууд нь яагаад вакцинаасаа зугтаад бгаа юм бол овчлол ихтэй бгаа шуу

3  |  1
zochin(103.11.195.2) 2021 оны 06 сарын 30

Манайх хийлгэсэн бол аштай байхгүй юу

2  |  0
Top