Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.06.30) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.
МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
(2021.06.29, 19:00 цагийн байдлаар)
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 18.935 хүн ковидын эсрэг вакцинд хамрагдсан байна.
Улсын хэмжээнд
Улаанбаатар хотод
Орон нутагт нийтдээ
Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.06.29/ I тунд 5322, II тунд 1504, нийт 7026 иргэнийг дархлаажууллаа. Энэ өдөр 145 жирэмсэн эх, 12-15 насны 3629, 16-17 насны 767 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.001.627 иргэн I тунд, 879.511 иргэн II тунд хамрагдаад байна.
Мөн нийт 1916 (16.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 7019 (6.9 хувь), 16-17 насны 12466 (34.5 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.