У.Хүрэлсүх, В.В.Путин, Ши Жиньпин нарын тохиролцсон "ЗАМЫН ЗУРАГ"

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай утсаар ярьсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл хоёр хөршийн төрийн тэргүүн монгол төрийн бодлого тогтвортой явах юм байна гэсэн бат итгэлтэй болсон төдийгүй эрчим хүч, төмөр зам зэрэг том төслүүдээ тогтвортой үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ  хоёр хөршийн төрийн тэргүүн нар илэрхийлсэн билээ. Мөн цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар аль алинтай нь биечлэн уулзахаар тохиролцсон байна.

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин нар долдугаар сарын 9-нд утсаар ярихдаа Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлсэн.

Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал жилийн турш өргөн хүрээнд тэмдэглэж буйн ач холбогдлыг өндрөөр үнэлж, оны үлдсэн хугацаанд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн билээ.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зорилтын хүрээнд “УБТЗ” ХНН-ийг шинэчлэн хөгжүүлэх, шинэ чиглэлийн төмөр зам барих, эрчим хүчний төслүүд зэрэг томоохон төслийн хэрэгжилтийг урагшлуулах, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж санал нэгдсэн байдаг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр \2021.07.16\-ны  утсаар ярихдаа Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Мөн Монгол, Хятадын харилцаа “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй явагдаж, цар тахлын тархалтыг хязгаарлах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж, сэтгэл санааны дэмжлэг харилцан үзүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Цаашид хоёр улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын жилүүдэд хүрэхийн төлөө илүү идэвхтэй хамтран ажиллах,  цар тахлын нөхцөл байдалд хилийн бүс нутаг дахь халдвар, хамгааллын арга хэмжээг улам бүр сайжруулсны үндсэн дээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахыг дэмжиж, холбогдох үүрэг, чиглэлийг хоёр улсын байгууллагуудад өгч ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлсэн юм.

Монголын талаас дэвшүүлж буй хамтын ажиллагааны төсөл, санаачилгыг дэмжиж, Монгол Улсаас бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр импортлоход хятадын тал бэлэн буйг БНХАУ-ын дарга илэрхийлсэн юм.

Байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь бүс нутгийн орнуудын эрх ашигт нийцэхийг төрийн тэргүүн нар тэмдэглэж, цөлжилт, шороон шуургатай тэмцэх төслийг хамтран хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийлжээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хууль(202.126.90.68) 2021 оны 07 сарын 31

Zuragnuudaa shinechilyaa

0  |  1
Заагч(202.9.47.22) 2021 оны 07 сарын 31

Юмны vнийг хянаж чадахгvй худалч,хуурмаг,казиночин Хук олигтой ажиллалаа юу шал худлаа хоосон дvр эсгэлт Риогийн хулгайчидтай ганцхан удаа уулзсан байдаг ЕСайдаар 3 жил ажиллахдаа худал байдалтай зальжин хvн ямар ч сэтгэлгvй.Байгалийн хийн хоолой бол олон жил яригдаж олон хvний оролцоотой ажлын явц Хук мундагтай байгаа юм биш эрхэм Монгол хvний амь 22 товчоонд онцгойн хvнд суртлаас болж эрсдэхэд нэг эмэгтэйн бараг дэглэлттэй жvжгээр шалтаглан огцорч сонгуульд орсон хуурамч казиночин.

1  |  0
Зочин(103.10.23.135) 2021 оны 07 сарын 18

Энэ том ажлыг хийчдэг юм бол ерөнхийлөгч гэж бодъё

0  |  0
Zochin (82.23.254.125) 2021 оны 07 сарын 21

Amjilt husiye. Erunhiiilugchduu. Uzuuleed uguurei.

1  |  1
Н(64.119.27.24) 2021 оны 08 сарын 01

Хүрэлсүх ерөнхийлөгч бяртай байна шүү. Сайхан харагдаж байна шүү.

2  |  1
Zochin(66.181.160.45) 2021 оны 07 сарын 31

Ene hun ene hunii udirdaj baisan nam l yum hiij shudarga yos togtvol togtono ugui bol guitsee manangaas mafiin suljeend orson hunii uuriin oligarhuudiin dohio zangaagaar daldgansan togloomiin turtie uls bii bolno bolj ch baisan erhemseg huus sahruulsan ardchilagch nariin uyd ard tumen mini uhaantai bj hunii erh erh chuluu huviin umch yrisan huvisgalt turiin hamag ungutei uudteig naiz nuhduuruu huvichlal nereer hulgai hiisen sagsuu sosorbaram metiin ugend orj l tur ard tumniihee esreg bosovdoo gudamjnii baahan er em arhichid namchinguud bas bii shuu odoo uldsen 3 jild ni l harchih

1  |  2
Top