ДЭМБ-ын Зөвлөх баг өнөөдөр 22:00 цагт Монголд ирнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

Манай улсад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Зөвлөх баг ирж, ажиллахаар болсон билээ. 

Тэгвэл тус Зөвлөх багийнхан өнөөдөр /2021.07.26/ 22:00 цагт Монгол Улсад ирнэ. Нийт эмч, сувилагч зэрэг долоон хүний бүрэлдэхүүнтэй ирэх бөгөөд манай улсын эмч, эмнэлгийн ажилчдад халдварын үед хэрхэн ажиллах, эмчлэх зэргээр туршлага хуваалцаж, сургалт орохоор төлөвлөөд байгаа аж. 

Энэ талаар Төрийн ордонд өнөөдөр /2021.07.26/ Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх баг өнөөдөр манай улсад 22:00 цагт ирж, зургаан долоон хоногийн хугацаатай ажиллахаар болсон" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top