Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.08.04) болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар мэдээлэл хийв.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн байна.
Хуралдаанд "10 их наядын хөтөлбөр"-ийн хүрээнд олгосон зээл 3,3 их наяд төгрөгийн гүйцэтгэлтэй байна гэж Сангийн яам танилцуулжээ. Ингэснээр 216 мянган ажлын байрыг хадгалсан гэж үзэж байна.
Ажлын байр дэмжих зорилготой 2 их наяд төгрөгийн зээлийн хүрээнд 1,7 их наяд төгрөг, ипотекийн зээлийн хүрээнд 561 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хүрээнд 319 тэрбум төгрөгийн зээлийг тус тус гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )