Төрийн алба гэдэг гурван цагийн хэлхээсээр бүтсэн байхдаа хүчтэй байдаг. Гэхдээ энэ бол залуус нь ивээд, ахмадууд өнгөлнө гэсэн үг биш ээ. Мэдлэг, чадвартай залуу хүнийг өндөр албанд дэвшүүлээд алдахаасаа оносон нь олон болох байх шүү. Учир нь тэд шинэлэг санаа, орчин цагт нийцсэн өөр өнцөгтэй орж ирдэг хэрэг. Манайханд байдаг нэг түгээмэл дутагдал бол төрд удаан ажилласан, УИХ-д олон сонгогдсон хүмүүсийг сайн гэж үздэг. Төрийн албаны туршлага, зангарагтай гэдэг талаас нь ч хардаг байх. Гэхдээ нөгөө талдаа энэ тогоонд удаан чанагдсан хүнд зууралдах, дөрөө нийлэх шалтгаантай олон эрх ашиг үүссэн байдаг.
Бас төрд үүссэн шамшигдуулах элдэв зай сиймхийг эртнээс нааш байсан болохоор байх л ёстой мэтээр санадаг болчихсон эмгэг ч анзаарагдаад байдаг юм. Харин залуу хүн бол өөр нүдээр харна аа. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тун сонирхолтой мэдэгдэл хийлээ. Тодруулбал, Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулчихжээ. Ингэхдээ хувьдаа хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-гаас дээш малтай, хоёроос дээш орон сууцтай иргэд хүнс тэжээлийн дэмжлэгээс хасагдаж байгаа аж. Түүгээр барахгүй хүнсний талон авч буй тухайн өрх хоёр жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэхээс татгалзвал эрхийг нь хасахаар болсон байна.
Түүний шийдвэрийг сонссон хүмүүс цочирдон “Надаас баян хүн авч байсан байна”, “Намд сонгуулиар ажилласан хүнд өгсөн үү”, “Үнэхээр боломж муутай, хүнс хоол шаардлагатай айлдаа өгөхгүй байна” гэх зэргээр цахим орчинд бичжээ. Зөв л дөө. Төрөөс олгодог их, бага халамжийг ялгавартай хүртэж байгаа явдал бол бий. Халамж очих ёстой хүмүүсийнхээ 60 хувьд очлоо гэхэд үлдсэн 40 хувийг нь үзэмжээрээ тараачих гээд байдаг хандлага тогтоод удсан. Улс төрийн сонгуулиар намуудад сум, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар шиг хэрэгтэй хүнгүй болдог нь нууц биш. Тэд нь өөрийнхөө аминчлан үздэг хүмүүст бас бага сагахан юм өгөх эрх эдлэх гэсэн завхралаас л энэ эхлэлтэй. Тийм болохоор л А.Ариунзаяа сайдын шийдвэрт алга ташаад байгаа юм. Учир нь тэр зөвхөн гажуудсан халамжийн нэг төрлийг цэгцэлж байгаагаас гадна нам, жалга довоор хуваан хардаг шударга бус байдалтай ч тэмцэж байна гэсэн үг. Магадгүй өдийд өөрийнхөө журмын нөхдөд ил, далд “чимхүүлж” байж ч мэднэ. Ингэж Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулснаар 200-аас дээш малтай болон байр, хаус, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй 898 өрхийн нийт 5525 хүн хүнсний талоноос хасагдах юм байна. Эдгээр хүмүүст сар бүр өгч байсан 68.9 сая төгрөгийн тэтгэмжийг болиулахад жилд 826.8 сая төгрөг хэмнэх тооцоо гарчээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өрхийн орлогыг орлуулан тооцох судалгаанд үндэслэж, уг журмын дагуу хүнс тэжээлийн дэмжлэг олгож байсан. Хүнс тэжээлийн журамд өөрчлөлт оруулснаар зөвхөн энэ судалгаанд үндэслэхгүйгээр төр өөрт байгаа мэдээллийг ашигладаг болсон. Тэгээд л амьдралын боломжтой хүмүүс хүнсний талон авдаг байсан нь тогтоогдсон. Жишээ нь, Авто тээврийн үндэсний төвд тухайн иргэний тээврийн хэрэгслийн бүртгэл байдаг. Тиймээс регистрийн дугаарыг нь шүүхэд тухайн өрхийн тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг харах боломжтой. Хоёрдугаарт, Үндэсний статистикийн хорооноос жил бүр мал тооллогын бүртгэлийг гаргадаг. Мал тооллогод тухайн өрхийн малчныг регистрийн дугаараар шүүхэд малын тоо нь гарна. Энэ бүртгэлийг ашиглах боломжтой. Мөн хүн ам орон сууцны тооллогоор иргэдийг ямар сууцын төрөлд амьдардаг нь тодорхой харагдана. Энэ мэтчилэн төрд буй мэдээллийн сангуудыг ашиглаж, зохицуулалт хийх ёстой. Иймд бид системийн хяналтаар тухайн өрхүүдийг автоматаар хасах ажлыг эхлүүлээд байна” гэж ярьсан байна лээ.
Мөн тэрбээр “Хүнс тэжээлийн нэмэгдэл олгох журмын шинэчлэлтийн хүрээнд бид тодорхой нөхцөлийг тусгасан. Тухайлбал, бид хоёр жилийн хугацаанд хүнс тэжээлийн дэмжлэг олгоно. Гэхдээ талонд хамрагдсан өрхөөс хөдөлмөр эрхлэх боломжтой хөдөлмөрийн насны хүмүүсийг хөдөлмөрт сургана. Амьжиргааг нь дээшлүүлэхийн тулд эхлээд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр мэргэшүүлж сургана. Тухайн хүний ур чадварт тохирсон ажлын байр санал болгоно. Хэрэв ажилд зуучлахад эхний удаа татгалзвал сурах боломж олгоно. Дахин ажлын байрны саналаас татгалзвал хүнс тэжээлийн нэмэгдэл олгохоос татгалзана. Ийм нөхцөлийг журамд тусгасан” гэсэн байна. Түүгээр барахгүй хүнс тэжээлийн нэмэгдэл дэмжлэг авч байгаа айл өрхийн гишүүд жилд хоёр удаа мод тарих, хог цэвэрлэх зэрэг олон нийтийн ажилд оролцохыг үүрэгжүүлж байгаа гэнэ. Хамгийн гол нь хөдөлмөрлөх чадвартай бол халамж хүртэхгүй шүү гэж хэлсэн нь тун сайхан сонсогдоод байна. Эцэст нь хэлэхэд А.Ариунзаяа сайд амьдрал нь бололцоотой, мөн ажил хийх чадвартай хүмүүст халамж өгөхөөс татгалзжээ. Тэгвэл яг энэ жишгээр Л.Оюун-Эрдэнэ сайдад хандаж сануулахад, төрийн албаны цайллагын зардал, томилолт зэргээр зардал гарган халхавчилж гэрийнхээ нойлын цаасыг хүртэл аваад байдаг яам, тамгын газруудынхаа ичиж үхдэггүй дарга нарыг илрүүлж, дэлгээд өгмөөр байна шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 23 )
2 байртай айлуудын ихэнх нь ээж аав, ах дүү нарынхаа байрыг ипотекын зээлэнд хамрагдахын тулд хамтран эзэмшигчээр бүртгүүлчихдэг юм аа. Урьдчилгааг нь өгч чадахгүй болохоороо. Тэгээд бүртгэлээр 2 байртай харагддаг юм. Авч байгаа цалингаа ипотекийн зээлэндээ өгөөд л таарч байгаа.Үнэхээр 2 байртай эсэхийг шалгая гэвэл банкнуудаас судалгаа гаргуулах хэрэгтэй барьцаанд байгаа эсэхийг. 200 толгой малтай жилд хэдэн төл авах вэ. Хэдийг нь өөрсдөө идэх вэ, хот хүрээнээс ирсэн хүн амьтанд ганц нэг шөлний юм өгөх гэж буруу харж уйлж, зөв харж инээдэг л улсууд байдаг. Цөөн хэд нь нам дагасан хувалз байх.
Энэ сайд авгай тэтгэвэр нэмээд өгмөөр байх юм Юмны үнэ тэнгэрт гарлаа биднии тэтгэвэр хаана ч хүрэхгүй байна
Эрхэм сайдад баярлалаа. Одоо группт байдаг хүмүүсийг шалгавал бас нэг иймэрхүү дүр зураг гхрна. Сум аймгийн эмнэлгийн дарга нарын ах дүү хамаатан садан найз нөхөд авдаг гэдгийг хүн бүр мэднэ. Улс орон учраас халамж бхйх нь зөв. Гэхдээ яг эзэндээ очоосой.
Тэр халамж аваад байсан баячуудад ядаж ичих булчирхай гэж бна уу
А.Ариунзаяа сайд Засгийн газрын танхмын түвшинд сэтгэж хууль журмынхаа дагуу ажиллах хэрэгтэй шүү. Өөрийгөө хачин чигтэй асуудлаар рекламдаж тодрох гээд бусдыг харлуулах нь та өөрөө хэн бэ гэдгээ л харуулж байгаа хэрэг. Халамж авдаг хөрөнгөтөн гэж хаана ч байхгүй. Хэрвээ тийм бол энэ чинь халамжаар халхалсан гэмт хэрэг юм. Ийм шийдвэр хэрэгжүүлж, халамж завшдаг гэмт хэрэгтнүүдийг илрүүлж шүүх болон хууль хяналтын байгууллагад ном журмынх нь дагуу өг. Эс бөгөөс хөрөнгөтнийг халамжаар тэжээдэг төрийн албан хаагчдыг гүтгэснийхээ төлөө уучлалт гуйх хэрэг гарах байх даа.
Baynolgi8d bolson buh huuramch tetgever halamjuudig bugdig shalga toluul ene bol huuramch halamj in bodligo het 8h hasaguud zavshij bn
Eр нь энэ халамж ямар хэрэгтэй юм бэ. Миний хөдөлмөрлөж олсон мөнгийг элдэв татвар даатгал нэрээр хурааж авчихаад хүүхдээсээ ч харамласан мөнгийг минь зүгээр сууж элдэв өвчин тоочиж ажил хийдэггүй хэн нэгэн авч бгаа гэж бодохоор уйлмаар бна.гэтэл би насаараа ЭМД төлчихөөд эмчид ганц үзүүлэх гэж сар шахам олон эмч шинжилгээ дамжаад эцэст нь юу өвдөөд бгаагаа мэдэлгүй аоцорсондоо харамсаад бна
Дандаа л ман.ын өөрсдийнх хийсэн сонгуулийн авилагаа .одоо түүнэ ярьж шудрага дүр бүү үзүүлэ
Зөв л юм хийж байна.Амжилт хүсье!
Маш зөв юм бичжээ
Ерөнхий сайд кабенитын чинь нэг сайд өүсгүй салбартаа хариуцлага тооцож эхэллээ. Өөрийг чинь дагаж цүнх барьсан этгээдүүдээс төрмйн аврана уу
Halamj bol uneheer hereggui.avch baigaa humuusiig sn har.sudal.ulam l ih halamj nehne.zugeer l ers bagasaga. Es tegvees humuus ulam l mulguu bolno
Маш зов шуу Хэн нь хучээ дайчилан ажиллаж залхуу молжигчдыг тэжээх болж бн Зах зэлийн нийгэмд амьрахын тулд ажил хийж тэмцэж амьдрах чолоот э/ з -г сонгож саналаа огчихоод тороос монго нэхээд бдаг тэнэг зан гаргахаа болих цаг болсон Энэ тэнэглэл зугээр сууж тор засгаас хоол нэхэх аргаж улс торчид год уурэг гуйцэтгэхээ боль гэж хэлмээр бн Соц уед хун бухэн ходолморлож амьдардаг соелтой бсан
За одоо 2 орон сууц,2 машинаа,200 аас дээш малаа үр хүүхэд,хамаатнуудынхаа нэр дээр болгоод мөн ядуу өрх хэвээээ бйх ажил эхлэх байхоо.Дээр үед 75 толгой малынхаа илүү гарсныг хүүхддээ шилжүүлдэг байсан гэсэн шүү
Ёстой зөв шүү. Гараа хөдөлгөж байж амаа хөдөлгөх ёстой. Одоо зүгээр суусан ажилгүй архичингуудаа ажилтай болго. Болохгүй бол албадан хөдөлмөр эрхлүүлэх хэрэгтэй.
Said aa zorigtoi hii uls eh ornihoo toloo shudarga bustai temts habtgairsan halamjaasaa odoo salah tsag ni bolsoon
Сануулаад байх зүйлгүй буцааж аваад төлүүл.Бие эрхтэн эрүүл оюуны хоосролд орсон юмнууд яаж амьдраад байдаг юм бэ.
deeguur albaniichnii schunal n er baragdachgui !!!, mon olon nudleed achaa baraanaas chumsalj ajillaa chiideg n arilschgui!!!, gaaliin albaniichniig schalgaj chynaj chuuliin chariuuchlaga toochoojee. Chuul durem juram gej bainuu ?, Mongol ulsad ?
Анхан шатны ажилтан чинь ийм ажил хийгээд суугаад байгааг одоо мэдэж байгаа юм шиг. төрийн халамжийг хамаатан садан найз нөхөддөө өгдөг л гэж харагдаж байна
Анхан шатны ажилтан чинь ийм ажил хийгээд суугаад байгааг одоо мэдэж байгаа юм шиг. төрийн халамжийг хамаатан садан найз нөхөддөө өгдөг л гэж харагдаж байна
Анхан шатны ажилтан чинь ийм ажил хийгээд суугаад байгааг одоо мэдэж байгаа юм шиг. төрийн халамжийг хамаатан садан найз нөхөддөө өгдөг л гэж харагдаж байна
Анхан шатны ажилтан чинь ийм ажил хийгээд суугаад байгааг одоо мэдэж байгаа юм шиг. төрийн халамжийг хамаатан садан найз нөхөддөө өгдөг л гэж харагдаж байна
Tiimsh dee halamj ni hawtgairchaad bna sh dee ylanguya ene talon bol bag horoon darga nariin vzemjiin asuudal bj bna ooriin ah dvv hamaatan sadan oort ni sain handsan hvnee oruulj bna ene baidliig l boliulah heregtei .