МАН-ын бага хурлаар нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорно

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

МАН-ын бага хурал өнөөдөр /2021.08.05/  Тусгаар тогтнолын ордонд болно.

Тус хурлаар нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэх аж. Хуралдаан цахимаар 11.00 цагт эхлэх юм. Тодруулбал, СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ажлаа өгч, хотын дарга болсон. Мөн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ. Ингээд хоёр тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахаар болоод байгаа юм. 

Нөхөн сонгууль 2021 оны аравдугаар сарын 10-нд болох юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (103.57.94.88)  2025 оны 03 сарын 13

Сонгууль хэрэггүй. Татварын мөнгөөр бүү тогло.

1  |  0
Top