АН-ын 4:11 хэвлэлийн хурал өнөөдөр |2021.08.05| боллоо. Хэвлэлийн хуралд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр хийлээ.
Том мөнгөн дэвсгэрт гаргах гэж байгаа нь эдийн засгийн амьсгалыг хураах бодлого юм. Аль болох 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс гаргах тухай бид бодох ёстой байтал эсрэг бодлого явуулаад байна.
“NO наадам” санаачлага гаргасан иргэдийг тагнуулын байгууллага шалгасан эсэх мэдээллийг зөв зүйтэй мэдээллэх ёстой. Цагдаа прокурор өөрсдөө хэвлэлийн албатай. Тухайн албаараа дамжуулж бодит мэдээллээр хангадаг байх ёстой.
Мөн 185 мянган сурагчийн хичээлийн хоцрогдлыг нөхөх бодитой бодлого хэрэгтэй. Тав хоноод коронавирус амардаг болсон юм уу. Тав, ес бодлого бол хичээлийн хоцрогдол арилгахгүй.
Үүнээс гадна О.Баасанхүү, Б.Хурц нарыг шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан асуудалд дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Энэ мэдээлэл үнэн бодитой эсэхийг хуулийн байгууллага албан ёсны тайлбараа өгөх ёстой" гэв.

Сэтгэгдэл ( 3 )
Ugui l dee ediin zasagiin uzuulelt gaigui baikhad asuudalgui sh dee elbegeegiin boovnii us mini
Дэлхий даяараа карт хэрэглэж ,цахим мөнгө хэрэгжүүлж байхад манай махан толгойлсон,хулгай хийхээс өөр шидгүй новшнууд ингэж л мөнгө гудрах нь дутаж гэнэ
Том дэвсгэр нэрээр мөнгө хэвлэж гүйлгээнд оруулах бололтой мөнгө хэвлэж гүйлгээнд оруулах нь манай мөнгөний үнэ цэнэ буурч цаас болж байгаа гэсэн үг, Хэн нэгнийг харлуулах хар”ПИАР”-ын эхлэл нь хаанаас хэн ямар эх сурвалжаас авсан тодорхойгүй тэрнийг тийм хэргээр шалгаж байна гэж тролиудаараа эхэлж сэвүүлж байгаад гүтэглэг хийдэг тул хүчний байгууллагын хэвлэл мэдээллийн алба нь мэдээлж нэг талд гаргах хэрэгтэй