МАН нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

МАН-ын бага хурал өнөөдөр /2021.08.05/  Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Тус хурлаар нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлыг хэлэлцсэн аж. Хуралдаан цахимаар 11.00 цагт эхэлсэн ба МАН-аас нөхөн сонгуульд оролцохоор болжээ. Сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд гаргах юм байна.

Тодруулбал, СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ажлаа өгч, хотын дарга болсон. Мөн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ. Ингээд хоёр тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахаар болоод байгаа юм. 

Нөхөн сонгууль 2021 оны аравдугаар сарын 10-нд болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МАН ТАР (103.111.68.3)  2025 оны 03 сарын 13

МАН сонгуульд өрсөлдөх эрхгүй нам

1  |  0
Top