Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хурал өнөөдөр /2021.08.06/ боллоо.
Газар олголтын асуудлаар иргэдээс 1111 төвд хамгийн их гомдол мэдээлэл ирсэн тул Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах байдлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "төвийн зургаан дүүрэгт 0,07 га газар олгох боломжгүй болсон гэдгийг иргэдэд хэлэх хэрэгтэй. Сургууль цэцэрлэг, эмнэлэг барихын тулд газар чөлөөлөх шаардлагатай байдаг. Ирэх жил 320 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Гэтэл нэг айл газар чөлөөлөх үнэ 600 сая төгрөг нэхээд байна. Бүтээн байгуулалтын ажлаас давсан газар чөлөөлөлттэй нүүр тулж байна.
Авлигын индекс, хүнд суртлыг бууруулахын тулд тулгамдаж байгаа хууль тогтоомж, ажлын хэсгүүд томилох болно. Мөн төрийн албан хаагчдын хандлагыг өөрчилнө" гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )
Газар олгохгүй байх ч яахав.Ер нь мөрөөрөө өмнөх ажлаа хийгээд явах болж хомс болсоон.Заавал хэн энгний бүлэглэд орж хүн гүтгээн харлуулах ажиллагаанд нь орохгүй л бол хэцүү
Энэ одоо хотын дарга болчоо юу өөрийнхөө ажлыг мэдэхгүй байж
Хотын татвараа нэмж, бүтээн байгуулалтдаа оруулъя
хүн амьдардаггүй хогоор дүүрсэн хоосон хашаа агуулах сав УБ хотоор дүүрэн байна. Google дээр хараарай.