Б.Баттулга: Зорьсон амжилтдаа хүрч чадаагүй тул хариуцлага хүлээхэд бэлэн

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 08

Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулгатай чөлөөт бөхийн тэмцээн дууссаны дараа Токиод ажиллаж буй Монголын сэтгүүлчид уулзаж, ярилцлаа.


-Токиогийн олимп өндөрлөж байна. Монголын чөлөөт бөхийн тамирчид нэг хүрэл медальтайгаар тэмцээнээ дуусгалаа. Та ахлах дасгалжуулагчийн хувьд энэ амжилтыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Бид шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаад 5 жил болж байна. Спортын амжилт олимпоос олимпын хооронд дүгнэгддэг. Энэ удаагийн олимпод чөлөөт бөхийн тамирчид есөн эрх авч оролцсон. Эрх авсан есөн тамирчны зургаа нь анх удаа олимпод оролцлоо. Гурван тамирчин маань өмнө нь олимпод оролцсон туршлагатай. Зургаан тамирчны хувьд дундаж нас нь 23 байлаа. Бид таван жилийн өмнө бодлогоор 18-20 насны залуусыг шигшээ багт авч, бэлтгэсэн. Токиогийн дэвжээнд манай нийт таван тамирчин медалийн төлөө барилдлаа. Есөн  тамирчнаас найм нь эхний найм руу орж бичигдлээ. Медалийн тоо цөөн ч шинэ бодлого барьж, залуучуудаа дэмжсэн нь зөв байжээ гэсэн байр суурьтай байна.

-Медалийн өнгө болоод тоо өөр байх боломж байсан уу. Тамирчдын амжилт та бүхний санасан хэмжээнд хүрээгүйд юу нөлөөлсөн бэ?

-Олон хүчин зүйл байгаа. Ковидтой холбоотойгоор тэмцээн, уралдаан цөөхөн байлаа. Тамирчдын сэтгэлзүйн байдал дутуу байна. Эхний гурван өдөр гарааны өмнөх сэтгэл зүйн тал дээр бага зэрэг алдаанууд гарсан. Сүүл рүүгээ засагдаад явсан. Ер нь бол миний хувьд энэ удаагийн олимпод залуучуудыг сонгон, бэлтгэж оролцуулсандаа баяртай байгаа. Гуравхан жилийн дараа Парисын олимп болно. Өнөөдөр энд ирж өрсөлдсөн тамирчид маань 26, 27 хүрч, ид амжилт гаргадаг насан дээрээ тэр үед очино. Шигшээ багийн дундаж нас 27, 28 байсан. Дараагийнхаа багш нартаа залуу баг бүрдүүлж өгч байгаадаа дасгалжуулагчийн хувьд сэтгэл хангалуун байна. 
 


-Та ковидын халдвар, нөхцөл байдал шигшээ багийнханд хэрхэн талаар ярих боломжтой юу?

-Казахстанд болсон Азийн эрхийн тэмцээнд оролцох үеэр нийт тамирчдын 60 хувь нь ковид туссан. Мөн дэлхийн эрхийн тэмцээнд явж байхад тамирчдын тал нь халдвар авсан. Ер нь бол олимпод ирэх сүүлийн өдөр хүртэл зөвхөн тэмцээнд оролцохын тулд бэлтгэлээ хийсэн. Өдөр болгон шинжилгээ, тест авч байлаа. Хэрвээ илрэх юм бол тэмцээнд оруулахгүй. Тамирчдын хувьд ямар нэгэн байдлаар айдас, болгоомжлол дунд олимпод ирэх боломжийг олж авсан. Ганцхан Монголын тамирчдад бус дэлхийн бүх тамирчдад иймэрхүү хүчин зүйл нөлөөлсөн. Гэхдээ сая таван тамирчин маань медалийн төлөө барилдлаа. Тэд нар маань анх удаа олимпод оролцож байгаа залуучууд болохоор ирээдүй нь гэрэл гэгээтэй харагдаж байна. Манай эмэгтэйчүүд багаараа  эхний тавд орлоо. Одоо биднийг аравдугаар сард болох ДАШТ хүлээж байна. Энэ тэмцээнд тамирчид маань сайхан өрсөлдөх байх аа.


БИД ЭВТЭЙ БАЙВАЛ ЗАЛУУСТ МААНЬ ИРЭЭДҮЙ БАЙГААГ БҮГД ХАРЛАА
 

-Шигшээ багийн цаашдын төлөвлөгөө, тактик юу байгаа бол?

-Би өмнө нь хэлсэн, спортын амжилт олимпоор хэмжигддэг гэж. Өнгөрсөн жил ДАШТ болоогүй. Одоо аравдугаар сард болно. Бид энэ удаагийн олимпын наадамд эрэгтэй багаа медальд хүргэх нь чухал зорилт байсан ч чадсангүй.  Хэдийгээр залуучууд маань сайн барилдсан ч гэлээ хувь хүнийхээ хувьд би хариуцлага хүлээж, Шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэж өгье гэсэн байр суурьтай байгаа. Мэдээж дараагийн шигшээ багийн багш нартайгаа хамтарч ажиллана. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголын чөлөөт бөхийн холбоонд үл ойлголцол багагүй байлаа. Гэхдээ би зөв бодлого барьж ажиллавал, эвтэй байвал залуучуудад маань ирээдүй байгаа гэдгийг бүгд харлаа.

-Ажлаа хүлээлгэж өгье гэж мэдэгдэж байгаа нь олимпод оролцсон нөхцөл байдалтай холбоотой гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Би 2019 онд Дэлхийн аваргын дараа олимпын аварга төрүүлнэ гэсэн зорилго тавьж, ярилцлага өгч байсан. 2020 онд ковид гарсны улмаас бидний төлөвлөгөө ерөнхийдөө өөрчлөгдсөн. Зорилгодоо хүрэхэд бэрхшээлтэй нөхцөл байдал бий болж ирсэн. Гэхдээ хүн хэлсэн ярьсандаа байх ёстой. Би олимпын аварга төрүүлж чадсангүй. Мөн эрэгтэй багаас медаль авахуулж чадаагүй учраас хариуцлага хүлээн, ажлаа өгье гэсэн бодол энэ цаг үед төрж байна. Хувь хүний миний шийдвэр гэсэн үг. Залуучуудыгаа цаашид өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Махбал Сундуй (202.126.89.40) 2021 оны 08 сарын 10

Манай бөхчүүд эхний 3 минутад хүлээсэн байдалтай барилдаж байгаад оноо алддаг идвэхгүй байдалтай байгаад сүүлийн 3 минутад алдсан оноогоо нөхөж чадахгүй ялагдаж байх шиг байсан. Энэ бол сургалт, дасгалжуулалт тааруугийн шинж болов уу.

0  |  0
Зочин(103.229.120.33) 2021 оны 08 сарын 10

Энэ нехер зайгаа тавьж егсен нь зев байх аа, челеетийнхен энэ олимпод унэхээр хангалтгуй байсныг бугд харлаа ш дээ, холбооны удирдлага ч хариуцлага хулээж явах хэрэгтэй, челеет гээч юм сенечихгуй аиьд улдье гэж л байгаа бол дотоод хэруул тэмцэлээ дуусгаж, эрс шинэчлэл хийх хэрэгтэй

0  |  0
erdene(66.181.161.53) 2021 оны 08 сарын 10

Ug n chuluutiin buhchuud sn bailaa ,Battsetseg bl argagui l amrah tsag n bolj ,er n ene temtseend yvsan unuu baataruud Sumiya ,Gundeg geh metiin avgaichuud gertei tsaigaa chanaj suuh tsag n boljdee! Bas chuluutiin dasgaljuulagchaar buruu gariinhan tavij bsn n odoo notlogdloodoo ! Ug n Duvchin Oidov Hosbayr Suhbaatar geed bishgui l sn dasgaljuulagchid bgaa gevch ted het shudraga zangaasaa bolj orchin ued adlagdaad bndaa .Odoo holboonii mafiudiig massaar n shinechileh tsag boljee!!!

0  |  0
Зочин(202.126.89.162) 2021 оны 08 сарын 09

Зөв шударга хүнийг дахин 3жил гэрээг н сунган ажиллуулах хэрэгтэйдээ

0  |  1
Зангар(202.179.26.73) 2021 оны 08 сарын 10

10-20 той залуусыг авлаа гэж байна энэ бол шигшээ багийн аувьд хөгширсөн хүмүүсийг бэлдэнэ гэсэн үг. 12-13 насныхныг багаас нь бэлтнэлд хамруулж сургалтыг чанартай хийж чадвал тэд 19-20 настайдаа амжилт гаргаж олимп дэлхийн өндөр тавцанд зогсох болно. 20 насныхан бол сурах, судлах, туршлагажих гэсээр байгаад 30 гарч хөгширнө. Сумъяа, Батцэцэг, Дүүрэн нар шиг санаа байвч сачий нь хүрэхгүй эмээ, өвөө нар болно. Спорт бол залуу насны ид хав байдаг.

2  |  0
Зочин(70.18.248.167) 2021 оны 08 сарын 09

16 хоногийн турш ард түмнээ сайхан сурвалжлагаараа цэнгээлээ, баярлалаа ЗИНДАА. zindaa.mn ын зураг мэдээ бүгд мэргэжлийн байлаа

0  |  0
Зочин(202.126.88.156) 2021 оны 08 сарын 09

Амжилт өмнөх олимдоос ахисаан

0  |  1
Toogii (202.126.90.40) 2021 оны 08 сарын 09

Zailah tsag chin ali hediin bolson, muu horchin baagii. Batbayar ta 2 niilj Mongoliin chuluut buhiin holboog sunuuluu.

1  |  0
hurelsuh(202.21.109.44) 2021 оны 08 сарын 08

uneheeriin zalhuu gedgiig harlaa

0  |  0
ЗОЧИН(64.119.17.100) 2021 оны 08 сарын 08

ЗУГААЛАХ ЗОРИЛГОТОЙ НАЙМААЛЦЧИХААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ Ч ГЭХ ШИГ ЮУ СОЛИОРООД БАЙНА

1  |  0
Top