Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.08.13) Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Үндэсний статистикийн газрын дарга Б.Батдаваа нартай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, чиглэл өглөө.
Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Төв банкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явцын талаарх мэдээлэл өглөө. Бодлогын хүүг 11 хувиас 6 хувь болгож бууруулсан. Мөн өнгөрсөн жил 55 мянга, 2021 онд 57 мянган иргэдийн бизнесийн болон ипотекийн 3.1 их наяд төгрөгийн зээлийн хүүг он дуустал зогсоосон. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих 1.7 их наяд төгрөгийн зээлийг 23 мянган зээлдэгчдэд олгоод байна. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан газар тариалан, мах бэлтгэл, хүнсний ногоо, ноос ноолуурын чиглэлээр 500 тэрбум төгрөгийн зээл олгохоос 319 тэрбум төгрөгийн зээлийг олгосон.
Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний хүрээнд эдийн засгийн өсөлт 15.7 хувьд хүрсэн ч эдийн засгийн өсөлт цаашид энэ хэмжээгээр үргэлжлэхэд тодорхой бэрхшээлүүд үүсэхээр байна. Ялангуяа улс орнуудын хилийн хязгаарлалт, ачаа тээврийн саатал, тээврийн зардлын болон түүхий эдийн үнийн өсөлт зэрэг нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх дүр зураг харагдаж байна гэв.
Мөн энэ үеэр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанканд хадгаламжийн хүүг бууруулах талаар чиглэл өгч ажиллаж байгааг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлсэн үгэндээ онцлоод өнөөдрийн байдлаар хадгаламжийн хүү бууруулсан, энэ нь зээлийн хүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлж байгааг дурдав. Иргэдээс 3 хувийн хүүтэй зээлийн хувьд эх үүсвэр олдохгүй байгаа талаар, Зээлийн батлан даалтын сан хангалтгүй ажиллаж байгаа талаар гомдол ирүүлж байгааг Монголбанкны удирдлагуудад сануулав.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Зээлийн хүүг буруулах стратегийн хүрээнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ялангуяа бондын зах зээлийг хөгжүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Энэ хүрээнд бондын зах зээлийн бүртгэлийн журмыг олон улсад нийцүүлэн өөрчилсөн" хэмээгээд дэлгэрэнгүй мэдээлэл танилцууллаа.
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Монгол Улсын гадаад худалдаа эхний 7 сарын байдлаар экспорт, импорт 30 хувийн өсөлттэй байгаа ч энэ оны 6, 7 дугаар сарыг 2020 оны мөн үетэй харьцуулахад буурсан гэлээ. Өрхийн орлого бууралттай, хэвээр байна. Өрхийн орлогыг тогтворжуулж буй гол хүчин зүйл нь тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө гэдгийг хэлж байв. Инфляц эхний 7 сарын байдлаар 7.4 хувьтай гарсан. Долдугаар сард инфляц нэмэгдэх болсон гол шалтгаан нь шатахуун үнэийн өсөлттэй холбоотой гэдгийг онцоллоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар "Нэн тэргүүнд ажилгүйдэл, ядуурлын асуудалд анхаарах хэрэгтэй байна. Ядуурлын үндсэн шалтгаан ажилгүйдэл. Үүний тулд ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Баялаг бүтээгчдээ дэмжиж, эдийн засгаа солонгоруулахын тулд онцгой анхаарах шаардлагатайг сануулав. Монгол хүн ажилтай, орлоготой байхад ямар ч хүндрэл бэрхшээлийг даван туулаад гарч чадна. Тиймээс ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд Зөвшөөрлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудыг өөрчилж, төрийн дунд, доод шатанд бизнес, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд үзүүлж буй дарамт шахалтыг зогсоох ёстой. Мөн ажлын байр бий болгож буй салбаруудыг зээл, татварын бодлогоор дэмжих нь зүйтэй. Эдийн засгийн өсөлтийг ажлын байр буй болгосноор хэмжих ёстой. Парламентын зүгээс эрх зүйн орчинг сайжруулахад анхаарч ажиллах болно. Хүнсний хангамжийг сайжруулах, үнийг тогтвортой байлгахад онцгой анхаарах нь Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс онцгой анхаарах асуудал мөн хэмээлээ.
Иймээс цар тахлын үед болон дараа нь төрөөс мөнгөний бодлогын чиглэлээр ямар арга хэмжээ авах, хууль эрх зүйн орчинг хэрхэн сайжруулах болон банк санхүүгийн шинэтгэлийг хийхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид бодлогын ямар ажил зохион байгуулах талаар чиглэл гаргаж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн газрын удирдлагуудад даалгалаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 6 )
Энэ хүн ам ажил нь их зөрөх юм яагаад ингээд худлаа яриад байдаг юм бол доо ь Ядаж байхад найз нь Анан_дбазар байх юм
Ene ynen yg gej uu ,
Иргэдийг ажлын байраар хангадаг болон ажиллаж хөдөлмөрлөж байгаа иргэдээ арай түлхүү анхаарч татвар, НД-ын шимтгэлээс хөнгөлдөг баймаар байна. Тэгж байж дундаж давхарга бий болно. Ядууруул буурна. Халамжаар улс иргэн хөгжиж эдийн засаг тэлж үйлдвэрлэл хөгжихгүй. Ер нь хөдөлмөрийн чадвартай хөдөлмөрийн насны иргэдэд халамж өгч залхууруулдаг бодлогоо засаг төр зогсоох шаардлагатай. Ажиллаж байж амьдардаг нийгэм соёлд шилжих хэрэгтэй.
НДШ-н хувийг АНОАТ-н хувиас доошлуулахад л Ажил эрхлэлтийн түвшин өснө. Өөр худал ямарч үнэмшилгүй юмнууд ярихаа болио.
Ajil am chini zereed bnaa
Огор Хулгайч Занданшатар Чи Монголын Татварын Хуулийг Хотгор шанагын Хулгайч Хурэлбаатарын оролцоотойгоор Оюутолгойн Рио Тинтогийн талд ашигтайгаар Монголд хохиролтойгоор зассан Авилгалын Монгоо хаана нуух гээд Эргуу толгойгоо Улам эргуутуулж явна