ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал эрч хүч ихэснэ

2021 оны 08 сарын 17

НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.08.17 / Мягмар гараг
  • Билгийн тооллын: 10
  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
  • Наран ургах, шингэх: 05.50-20.03
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Уул

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.22.75) 2021 оны 08 сарын 17

Дорнын зурхайг өдөрт нь бус өмнөх өдөрт нь оруулж байхыг хүсье\n\n

0  |  0
Top