НИТХ-ын тэргүүлэгч, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга асан С.Мөнхчулуунтай товчхон ярилцлаа. Тэрбээр СХД-т болох УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай эрхмүүдийн тоонд орж байгаа юм. Иймээс түүний улстөрийн байр суурийг нь тодрууллаа.
-Сайн байна уу. Та хэсэг хугацаанд нам жим байснаа саяхан намдаа буцаж орлоо. Өнгөрсөн хугацаанд юу хийв. Хүмүүст их сонин байгаа байх?
-Би 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэнээс хойш Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын /НИТХ/ төлөөлөгчөөр ажиллаж байсан. Ингээд дараагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшээгүй. Миний дэвшсэн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн хувьд нийт 27 өрсөлдөгч байсан. Би бие даан нэр дэвшсэн ч 12 мянган хүний санал авч, тавдугаарт эрэмбэлэгдсэн. Бие дааж нэр дэвших тийм амар зүйл биш юм билээ. Надад итгэж, намайг дэмжсэн 12 мянган хүний саналыг би чамлахгүй. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчийн ажлаа өгснөөс хойш хувийн бизнесээ хийж байгаа. Энэ оны гуравдугаар сард Монголын ардын намын /МАН/ гишүүнчлэлээ сэргээсэн. Сая долдугаар сард намын Бага хурлын гишүүн болсон.
-УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшинэ гэдэг таны шийдвэр маш сонин байсан. Юунаас үүдэж ийм шийдвэрт хүрч байв. Нийслэлийн засаг даргад С.Амарсайхантай өрсөлдөж байсан үйл явдал нөлөөлсөн үү?
-Би 2019 онд Нийслэлийн засаг даргад С.Амарсайхан даргатай өрсөлдөөд ялалт байгуулсан ч тэрхүү ялалтыг нам хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн үед заалнаас би өөрийн нэрийг дэвшүүлсэн тул намын бодлого сөрсөн гэдэг шалтгаанаар намайг намын гишүүнчлэлээс хассан. Тиймээс би УИХ-ын сонгуулийн үеэр нам бус байсан гэсэн үг. Тухайн үед УИХ-ын 28 дугаар тойрогт бусад улстөрийн намуудаас нэр дэвших санал олон ч удаа ирсэн. Би намуудын саналыг хүлээж аваагүй. Нэгэнт МАН-аас би өөрийн хүсэлтээр гараагүй. Намын хяналтын хорооны шийдвэрээр намайг гишүүнчлэлээс хассан тул өөр намд орох хүсэл байгаагүй. Ингээд өөрийн улстөрийн зорилгодоо хүрэхийн тулд бие даан нэр дэвшсэн.
-Таны бие даан нэр дэвшиж байсан тойрогт нөхөн сонгууль болох гэж байна. МАН-аас таныг дэвшүүлнэ гэсэн таамаг хөвөрч эхэллээ. Хэрэв нам танд нэр дэвших боломж олговол та дэвших үү?
-Би Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. НИТХ-д Сонгинохайрхан дүүргээс сонгогдоод хийж хэрэгжүүлсэн олон ажил бий. Энэ дүүрэгт бодлогын түвшинд шийдэх шаардлагатай олон ажил байсан учраас би УИХ-д бие даан нэр дэвшсэн. Хэрэв одоо нам надад нэр дэвших боломж олгох юм бол татгалзах зүйлгүй. Одоо ч олон иргэдийн зүгээс Сонгинохайрхан дүүрэгтээ ирж ажиллаач, өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлээч гэх санал, хүсэлтүүд ирсээр байгаа.
-Таныг дэвшүүлэхгүй гэвэл намынхаа бодлогыг дахин сөрөх вий гэсэн болгоомжлол төрж байна?
-Тийм зүйл байхгүй. Миний хувьд өмнө нь намын бодлого сөрөөд намын гишүүнчлэлээс хасагдаж байсан. Энэ удаад нам ямар ч шийдвэр гаргасан би түүнийг нь хүлээн зөвшөөрнө. Хүн алдаа гаргаж болно харин нэг алдсан алдаагаа дахин давтаж болохгүй. Тэгэхээр намын удирдлагууд, намын хамт олон дэмжвэл өрсөлдөнө гэсэн бодолтой байна.
-Ингэхэд намын гишүүнчлэлээ сэргээх хүсэлтийг та өөрөө гаргасан уу?
-Намын гишүүнчлэлээс хассанд тооцож байгаа гишүүдийн зөрчил арилсан гэж үзвэл буцаад сэргээдэг дүрэмтэй. Намын хяналтын хороо миний асуудлаар хуралдаад, зөрчил арилсан гэж үзсэн. Зөрчил гэдэг нь тухайн үед С.Амарсайхан даргын нэрийг Нийслэлийн засаг даргад дэвшүүлэх шийдвэрийг намын Удирдах зөвлөл гаргасан. Харин би өөрийн нэрийг заалнаас дэвшүүлж, ялалт байгуулсан. Энэ нь намын бодлогыг сөрсөн үйлдэл гэж үзээд, МАН-ын гишүүнчлэлээс хассан юм.
-Та Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдож байсан учраас дүүрэгтээ тулгамдаж байгаа асуудлыг сайн мэдэх байх тийм үү?
-УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог бол том тойрог. Нийтдээ 110 мянган сонгогчтой. Нэгдүгээр хороолол, Таван шар, Баянхошуу, Ханын материал ордог. Гэр хорооллын хувьд зам харгуй, дэд бүтэц, сургууль, цэцэрлэг дутагдалтай асуудал бий. Байшин хорооллын хувьд дулаалга, зогсоол гээд асуудлууд нь өөр өөр байдаг. УИХ-ын гишүүн энэ ажлыг хийнэ, гэхээс илүү тулгамдаж байгаа асуудлыг бодлогын түвшинд шийдэхэд анхаарч, цаашид хэн нэг гишүүн, төлөөлөгч, даргаас шалтгаалалгүй тулгамдсан асуудлууд нэн тэргүүнд шийдэгддэг зохицуулалттай болгох нь УИХ-ын гишүүний ажил юм.
-Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байна гэсэн “бор шувуу” нисч эхэллээ. Ардын намын уур амьсгал өнөөдөр ямар байна вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуульд МАН амжилттай оролцсон. Тэгэхээр цаашид 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд намын зүгээс улстөрийн шахалт шаардлага тавьж ажиллах ёстой. Төлөөлж, сонгогдож, томилогдсон хүмүүс мөрийн хөтөлбөрөө биелүүлж ажиллахад анхаарах ёстой. Сүүлийн үед цахим сүлжээнд янз бүрийн асуудал сэвэгдэх боллоо. Улстөрийн амьдрал хэт нам гүм байгаа тул ийм зүйл зохиомлоор сэвж байна гэж харж байгаа. Дөнгөж сонгууль дуусч, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээд байгаа энэ цаг үед гадуур сэвэгдэж байгаа шиг дотоод зөрчил гэдэг нь бодитой зүйл гэж харахгүй байна.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг байр суурийг Н.Энхбаяр, У.Хүрэлсүх гэх мэт хэд хэдэн улстөрч илэрхийлсэн. Үндсэн хуульд ийм ойрхон гар дүрэх шаардлага байна уу. Та юу гэж харж байна вэ?
-Өнгөрсөн 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайн үед дутуу хийсэн ажил байгаа юм. Монгол Улс парламентын засаглалтай улс. Парламентын засаглалтай ихэнх улсад орон нутгийн хурал болон парламент цуглаад Ерөнхийлөгчөө сонгодог жишигтэй. Гэтэл манайх парламентын тогтолцоотой атлаа Ерөнхийлөгчөө ард түмнээрээ сонгуулдаг. Ингэснээр Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг, парламентын засаглалтай ч юм шиг холимог засаглал яваад байгаа юм. Үүнийг нэг талд нь гаргах ёстой байсан. Парламентын засаглалаа бэхжүүлэхийн тулд Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болох ёстой гэдэг байр суурийг би дэмждэг. Мөн парламентын сонгуулийг явуулдаг мажоритар буюу дийлэнх олонхийн, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тэгээд дээрх хоёр хувилбарын холимог гээд гурван тогтолцоо бий. Гэтэл бид сонгуулиас сонгуулийн хооронд мажоритор тогтолцоо нь Монгол улсын хөгжилд саад болж буй томоохон хүчин зүйл гэдгийг ярьсаар ирсэн ч өөрчилсөнгүй. Мажоритoр буюу 76 жижиг тойргоос сонгогддог энэ тогтолцоог өөрчлөх ёстой байсан. Ядаж 100 хувь пропорциональ болдоггүй юм аа гэхэд тодорхой хэмжээгээр холимог тогтолцоогоо оруулж өгөх нь зөв. Гэтэл үүнийг Үндсэн хуульд тусгаж өгөөгүй. Иймэрхүү дутуу хийсэн ажлаа гүйцээх ёстой гэж харж байгаа. Эдгээр өөрчлөлтөө хийж байж Үндсэн хуулийн цогц өөрчлөлт болох юм. Нэгэнт МАН-д ард түмэн үнэмлэхүй итгэл хүлээлгэсэн. Одоо бол “үүнээс боллоо, түүнээс боллоо” гэх шалтаг шалтгаан байхгүй. Урагш хараад, Монгол Улсын хөгжлийн төлөө хийх өөрчлөлт шинэчлэлт байгаа бол дорвитой хийгээд урагшлах хэрэгтэй гэж харж байна.
Сэтгэгдэл ( 23 )
Munkhchuluun bol shudraga helsendee hurdeg am ajil 2 ni zurduggui sain zaluuhun...Amjilt husie
Яс горьдсон ноход
Нам ч гэх шиг, тэр намтайгаа там руугаа тонил
М.Энхболд, Сандуй нартай нийлж хотын газрыг зарсан нөхөр дөө. Иймэрхүү хүмүүс өөрсдөө хийж бүтээх чадваргүй учраас албан тушаалд очиж төсвийн мөнгөнөөс шимэгчилж суухыг боддог. Тиймээс ямарч аргаар хамаагүй албан тушаалд очихыг хичээдэг.
зүгээрл зайлөө.
Ямар нас. Намаасаа хөөгдчихсөн одоо сул гишүүн байж юун их санаатай больж үз. Та нарын идсэн уусан барагдахгүй байхад
KKKKKKK HUN UURIIGUU GOLOHGUI UMAA HOLOOOOOO ZAIL STA MINE
худлаа гар бн лээ
ичихгүй новш юмаа. Бөөлжисөө эргэж долоодог
сэжигийн гарууд ичнэ зовно гэж байхгүй юмаа.
зайлаа.
Төрд байж төр түшилцэх хүмүүсийн нэг боддог.
Агуу их дэмийрэлтэй тэнэг бас байнаа байна.
Ардын нам энэ хүнийг дэвшүүлэх хэрэгтэй
Амжилт хүсэе\n
Bair suir ikh tuviig sahidag hun dee hunii huvid neeh asuudaltai nukhur bishee bi hamt ajillaj bsn hunii huvid helhed busad man ii gishvvdiin huvid hun shig hoon
За даа нэр муутай нөхрөөр МАН дутахгүй л байлтай ...өмнөх хэдээ яая гэж байхад
Хол явах залуу гэж хардаг шүү, дэмжинэ ээ, хийсэн ч ажилтай, хэлдэг ч үгтэй, дажгүй шүү
iim amitan ih hyrald hereggui de
заа жүжигчин гар үсэндээ л анхаарлаа хандуул
СХД их ажил хийсэн хүн.Дэмжиж байна.
Дэмжиж байна
Энэ бол Сда юм