Make up artist Э.Эрхэс: Доромжилж бичсэн сэтгэгдлийг уншаад уйлж байлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 01

Make up artist  гэхээр эмэгтэй байх ёстой гэх хэвшмэл ойлголт байдаг. Тэгвэл энэ хандлагыг эвдэж, 20-хон насандаа нүүр будалтын урлагийг эзэмшин өөрийн салоноо нээсэн Э.Эрхэстэй ярилцлаа.


-Уншигчдад өөрийгөө танилцуулаач.

-Намайг Э.Эрхэс гэдэг “Make up artist” мэргэжилтэй. 10 жилийн дунд сургуульд байхдаа сонирхож, тайзны нүүр будалт хийж байсан. Тэгээд 2018 оноос хойш beauty make up  чиглэлээр ажиллаж байна.

-Үндсэн мэргэжил нь юу вэ?

-2018 онд Монгол улсын консерваторийг бүжигчин мэргэжлээр төгссөн. Бүжигчин болно гэж их боддог байсан. Сургуульд байхад тайзны нүүр будалтын хичээл ордог байсан. Тэнд анх нүүр будалт гэх зүйлийг сурч байлаа.

Бүжигчнээс өөр юуг сайн хийж чаддаг юм бол гэж бодож байгаад гарын ур дүүтэй учраас нүүр будалт сонирхол татаад сурч эхэлсэн. Бүсгүйчүүдийн өргөн хэрэглээний гоо сайхан талаас нь beauty make up сурах хэрэгтэй юм байна гээд сурсан. Надад маш их таалагдсан. Хоббигоо ажил, мэргэжил болгочихсон гэж хэлж болно.

-Монголд эрэгтэй make up artist төдийлөн байдаггүй. Нүүр будаж эхлэхэд хүмүүсийн хандлага ямар байсан бэ?

-Эрэгтэй хүн өөр дээрээ make up хийнэ гэдэг байж боломгүй зүйл мэт байсан. Элдвээр хэлж, харааж, зүхдэг. Тэр үед маш хэцүү байсан. Харин одоо хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөөд эрэгтэй хүн ч бас хийж болдог гэдгийг баталсан.

Энэ хүмүүс амжилттай явж чаддаг юм байна. Хийж болдог юм байна гэдгийг ойлгож эхэлсэн учраас одоо хандлага илүү эерэг болсон.

-Анх нүүрээ будахдаа хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж бодож байв уу?

-Гадаадын эрэгтэй make up artist-ууд өөртөө нүүр будалт хийж бичлэг хийдэг. Түүнийг хараад  би хийвэл Монголчууд яаж хүлээж авах бол гэж айж байсан. Гэхдээ хүмүүсийн хандлагаас айж, дуртай зүйлээ хийхгүй байж болохгүй гээд хийхээр шийдсэн.

-Хүмүүсийн бичсэн сөрөг сэтгэгдлийг анх хараад яаж хүлээж авсан бэ?

-Анхны хийсэн лайв маш их хүн үзсэн. “Эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу, ална шүү, үхээч ээ” гэх мэт маш олон сүрдүүлэг, доромжлол байсан л даа. Бичлэгээ гэртээ очиж үзээд, сэтгэгдлийг нь нэг бүрчлэн уншаад уйлж байсан. Тухайн үед 18 настай байсан учраас маш эмзэг туссан. Хүмүүст буруу зүйл хийгээгүй байтал яагаад намайг сүрдүүлж, доромжилж байгаа юм бол гэж бодож байсан. Гэхдээ хүмүүст муу хэлүүлсэн ч мөрөөдлөө хаяж болохгүй. Тиймээс тууштайгаар илүү хичээж ажилласаар байгаа.

-Ирээдүйн зорилго тань юу вэ?

-Монголдоо өөрийн нэрийн “Erkhes’ mаke up” косметик брэнд үүсгэхийг хүсдэг.

-Гоо сайхны мэс заслын талаар юу гэж боддог вэ?

-Би гоо сайхны хагалгааг үгүйсгэдэггүй. Тодорхой хэмжээнд байх ёстой зүйл гэж үздэг. Гоо сайхны чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд филлер тарилга, ботокс хийлгэж болно шүү дээ. Миний хувьд ч филлер тарилга хийлгэж байсан. Зөв зүйлээ, зөв хэмжээгээр хийлгэж чадах юм бол тухайн хүн илүү гоё болно. Би филлер шахуулж, давхраа оёуллаа гээд миний амьдралд муугаар нөлөөлөөгүй.

-Үе тэнгийн залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Залуустаа хандаж үндсэн мэргэжлээрээ суралцаж байгаа ч гэсэн өөрийнхөө дуртай зүйлийг олж, өөрийнхөө хийж чаддаг өөр нэг зүйлийг давхар хөгжүүлээрэй гэж хэлмээр байна.

Мөн өөрөөрөө байх, гоё байгаа байдлаасаа мэдрэмж авахдаа бусдаас айх хэрэггүй. Бусдаас айж, хүссэн зүйлээ хийж чадахгүй байна гэдэг жаргалтай амьдрал биш шүү. Ганц л амьдарна. Тиймээс өөрийнхөө амьдралдаа эзэн нь байгаарай.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(66.181.161.7) 2021 оны 09 сарын 05

Gomo baix

0  |  0
Иргэн(124.158.67.243) 2021 оны 09 сарын 04

Эрхэс ээ !! миний дүү зоригтой бай !!! Чи эр хүн шиг зориг гаргасан байна !!!! БАЯР ХҮРГЭЕ !!!!

1  |  0
Мундаг(203.192.91.189) 2021 оны 09 сарын 04

Бүжигчин гэхээр гоо сайхны мэдрэмж өндөр байгаа. Мундаг залууд амжилт хүсэе! Цэвэрхэн, царайлаг залууст атаархахдаа Гомо гэж доромжилдог хир, хөлс, шивэр үнэртүүлсэн Оркууд усанд ор,гэдэс гүзээгээ тат, хиргүй хувцасаа өмс.

2  |  0
mnbvc(88.116.92.142) 2021 оны 09 сарын 05

Өмхий гомо

2  |  3
Haha(66.181.161.77) 2021 оны 09 сарын 05

Zail

3  |  3
Top