УИХ-ын нөхөн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор намууд нэр дэвшигчдээ өнөөдөр /2021.09.01/ тодруулах хуулийн заалттай. Иймд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдааны дараа МАН-ын Бага хурал 17:00 цагт цахим хэлбэрээр болох товтой бөгөөд хурлаар нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна.
Тус хоёр тойрогт нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн нэрсийг МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 25-ныг хүртэл авсан билээ. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэрсийг Бага хурлаар оруулан эцэслэн шийдэх юм. Одоогоор Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар, Хэнтий аймагт тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нарыг нэр дэвшүүлэх санал гаргаад байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )