М.Батжаргал Засаг даргын тамгаа хүлээн авчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 01

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал ажлаа хүлээж авлаа. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч Архангай аймгийн Засаг даргаар Мишкагийн Батжаргалыг томилов. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 30-нд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Э.Дашзэгвээс тамга тэмдгээ хүлээн авсан байна.

Сануулахад, Архангай аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар Мишкагийн Батжаргал дэмжигдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top