МАН-ын Удирдах зөвлөлийн хурал "ширүүн" өрнөж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 01

УИХ-ын нөхөн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор намууд нэр дэвшигчдээ өнөөдөр /2021.09.01/ тодруулах хуулийн заалттай. Иймд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдааны дараа МАН-ын Бага хурал 17:00 цагт цахим хэлбэрээр болох тов зарласан ч Удирдах зөвлөлийн хурал дуусаагүй байна. Энэ удаагийн хурал болохоос өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр зөвлөхийг багтаа авсан нь МАН-ын гишүүдийн анхаарлыг татсан. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг орон тооны бус зөвлөх, "Bloomberg TV Mongolia" телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан  Э.Долгионыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны зөвлөхөөр томилохоор болсон. Э.Долгоин нь 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байсан тул энэхүү томилгоотой холбоотой асуудлаар ойлголцолд хүрэх, нөхөн сонгуулийн нэр дэвшигчээ тодруулах гээд хурал ширүүн өрнөж байгаа бололтой. 

Тус хоёр тойрогт нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн нэрсийг МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 25-ныг хүртэл авсан билээ. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэрсийг Бага хурлаар оруулан эцэслэн шийдэх юм. Одоогоор Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар, Хэнтий аймагт тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нарыг нэр дэвшүүлэх санал гаргаад байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.209) 2025 оны 03 сарын 13

Оюунэрдэнэ МАН-г тараахаар шийдэв бололтой.....нэр хүнд нь навсайтлаа уналаа....удахгүй огцрох байх аа.....

1  |  0
Top