Монголын боксын холбооны бага хурал өчигдөр буюу есдүгээр сарын 5-нд Тусгаар тогтнолын ордонд болж, холбооны ерөнхийлөгчөө сонгосон тухай өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл тус хурлын дараа боксчид баяраа тэмдэглэж яваад зодоон үүсгэж, цагдаагийн байгууллагад хандсан байна.
Тодруулбал, боксчин Э.Цэндбаатар “Наран плаза”-ын “New york” ресторанд байхдаа боксчин Д.Идэрбатад зодуулсан гэх гомдлыг есдүгээр сарын 6-ны үүрийн 03.00 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргаж, хэргийг шалгаж өгөхийг хүссэн байна.
Эргэн сануулахад, өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сард гудамжаар нүцгэн явж байгаа бичлэг тарж, түүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан.
Тэрбээр энэ үйл явдлын тухай “Маш хүчтэй эм ууж байсан учраас би юу болсныг санахгүй байгаа. Болсон явдлын дараа сэтгэлээр их унасан. Итгэл хүлээлгэж байсан спорт сонирхогчдынхоо урмыг хугалсандаа маш их эмзэглэсэн. Хэдийгээр надад үгээр хэлэхийн аргагүй хэцүү байсан ч хүмүүсийн занг сайн таньж үлдсэн. Ойр дотны найз нөхөд, ах дүүс, ойр дотно явсан ах нар гээд хүндэлдэг хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг харсан. Алдааны дараа дэргэд үлдэх хүн цөөхөн байдаг юм билээ. Гэхдээ надад урдаа тавьсан зорилго байгаа учраас шантрахгүй, заавал амжилтад хүрнэ. Үүний төлөө л одоо би хичээнэ ээ” хэмээн тайлбар өгч байсан юм.
Ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 4 )
zailuul da ter shuuhched zuv shuuje hamt togolson nuhur hurtel bohir togolson gesen ug taarj bna temtheen dus.d sar boloogui asuudal gargaj bdag guiee tom asuudaltai nuhur bna da ard tumen nii buyn.r olinpod yavuulj uls ornii temjej yavuulsan hariug engej hariulah uhaan muutai yavahgui nuhur bna ymarch ard tumen nii itgel naidvar aldaj zodoon zohion yu gesen ug be har tamxi tatval tegeed amdral chin gudmand garj bna gesen ug duussan nuhur bna da
Шальтай амжилт гаргаагүй гэж яаж хэлж чадаж байна аа? Хар тамхи татсан ыг нь яаж мэдэж байгаа юм бэ?
Одоо бас нэг бүтэхгүй сда дарга нь болчихлоо..
Энэ бацаан бүтэхгүй ээ. Төгсцогттой нийлж хар тамхи татаж шалдан гүйж яваад цагдаад баригдана, хүн зодно гээд бөөн асуудал. Боксоороо шальтай амжилт гаргаж чадахгүй байж хөөрчихсөн мал. Тэнэг хүн хэзээ ч ухаан суудаггүй.