Н.Уртнасан: Бурууд бууж өгөхгүй! Даваад гарна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг өөрийнх нь хүсэлтээр сайдын албан тушаалаас нь чөлөөлнө гэх мэдээлэл байна. 

Тэгвэл Н.Уртнасан цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ. Тэрбээр "Өвөлжилтийн бэлтгэл, агаар орчны бохирдлын талаар бидэнд хийх ажил маш их байна. Хийж ч байна. Дахин дахин хэлэх хэрэг гардаг юм байна. Хариуцлагатай ажил хийж буй хүний хувьд зөвхөн бодлого шийдвэр, ажил л ярина. Хүний тухай болон бусад сэдвээр ярихгүй. Ажлаа л сайн хийцгээе. Чин сэтгэл, хичээл зүтгэлийг үнэлэх өдөр ирнэ. Бурууд бууж өгөхгүй! Даваад гарна. Өвөлжилтийн хурлын өмнө амжиж бичив" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гасё(172.69.252.140) 2025 оны 03 сарын 13

Энхбаярын цэрэг Б.Тулга наад суудлыг чинь горилогч

1  |  0
Зочин(112.72.15.78) 2025 оны 03 сарын 13

Ямарч үндэслэлгүй буруу шийдвэр гаргачихаад юугаа яриад албан тушаалдаа улайраад байгаа вэ. Зүүнгарын говийн дархан цаазат газар гэж хаана байдаг юм. Хэзээний УИХ-аар баталсан юм Дархан цаазат газруудынхаа нэр мэдэхгүй хүн яаж сайд хийж чадах юм хурдан гарч хийж чадах хүнд нь ажлаа өг.

1  |  0
Top