ШУТИС, ХААИС-ийн зарим сургуулийг Өмнөговь, Дархан-Уул аймаг руу нүүлгэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

Засгийн газрын өнөөдрийн 2021.09.08/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэрийг гаргажээ.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг баталлаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үүднээс Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт НИТХ, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн албыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор нүүлгэн шилжүүлэх тогтоолыг баталлаа" гэх мэдээллийг өглөө.

Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор бэлтгэл ажлыг хангахыг Хотын дарга Д.Сумъяабазарт, шаардагдах санхүүжилтийн асуудлыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгожээ.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн их сургуулийн зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зарим шийдвэрийг Өмнөговь аймаг руу нүүлгэх ажлын бэлтгэлийг хангаж, стратегийг танилцуулахыг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасан байна. Эл асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сүрэн(66.181.161.84) 2021 оны 09 сарын 08

маш зөв санаа байна ажил хэрэг болж биеллээ олоосой

0  |  0
Jochin(162.158.178.11) 2021 оны 09 сарын 08

Yag zuv hun amiin buugnurul huduu ruugee shiljihnee hodoo aimag sumiin hugjil irj bn

0  |  0
Зочин (172.69.45.144) 2021 оны 09 сарын 08

Энжи гэдэг нөхөрт. Өмнөговьд ирсэн хүн өнгөждөг, мөнгөждөг болохоос гүрвэл болдоггүй юм. Ирээд гүрвэл болсон бол өөрийн хохь хувь хүний ажилгүй арчаагүйгээс болсон байх.

0  |  0
зочин(172.69.252.143) 2021 оны 09 сарын 08

аль болоныг болохгүй гэхэв дээ одоо нэг талдаа багтахгүй бол хэзээ ч нүүхгүй эрсдэлгүй зүйл гэж байхгүй

0  |  0
зочин(172.69.252.143) 2021 оны 09 сарын 08

үйлдвэр аж ахуй дагасан сургуулиудыг нүүлгэх нь зөв хотод вэд нар юу хийхэв дээ хотын захирагаа ч гэсэн бушуу нүүх нь зөв дөө

0  |  0
Эгэл(172.70.142.171) 2021 оны 09 сарын 08

Хоосон онолоосоо салж ажлын байр руугаа ойртож нүүх нь зөв. Улаанбаатарт ямар уул уурхай байгаа юм.Амьгүй онол шүтсэн сэтгэлгээгээ өөрчилж, бодит орчиндоо орж хөдөлмөрлөцгөөэ. Насаараа хотод шигдэж байхаар эрүүл агаарт гар.

0  |  0
Энжи(172.69.252.143) 2021 оны 09 сарын 08

ШУТИС-ЫГ ӨМНӨГОВЬД НҮҮЛГЭЭД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ.ГОВЬД ХЭН ГҮРВЭЛ БОЛОХЫГ ХҮСЭХ ВЭ ӨМБҮҮ ОЮУЭРДЭНЭ ЭЭ.ЯДАХДАА ЭРДЭНЭТЭД НҮҮЛГЭМЭЭР ЮМ.ДАНКАР ТОЛГОЙТ ЭРҮҮЛ БИШ ЭЭ

1  |  0
Зочин(172.69.252.137) 2021 оны 09 сарын 08

Төвлөрөл, түгжрэл яг юунаас үүдэлтэй байгааг судлаад маш зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Нүүлгэн шилжүүлэхэд гарах зардлууд мөн ажиллах боловсон хүчин тэдний гэр бүл үр хүүхдүүдийн асуудлыг ямар замаар шийдвэрлэх гээд олон хүчин зүйлс гарч ирнэ.

1  |  0
ДОрж(172.69.252.140) 2021 оны 09 сарын 09

Их сургуулиудыг устгах тийшээ бодлого явж байна уу. Их сургуульд :сургалтын орчин, сайн бэлтгэгдсэн профессор багш нар, номын сан, үйлдвэр шинжлэх ухааны байгууллага, төрөл бүрийн бусад мэргэжлийн үйлчилгээ, харилцаа хамтын ажиллагаа зайлшгүй. Аль аль нь тэр Дархан Өмнөголвьд байна уу. Хэн бий болгох вэ. маш их хөдөлмөр зүтгэл хэдэн арван жилээр хичээж мэрийсний хүчинд их сургуулийн хэвийн ажиллах нөхцөл бүрддэг гэдгийг ухаарах хэрэгтэй дээ.Нүүлгэнэ гэж мөн ч олон жил ярилаа, их ч мөнгө үүнд урссан байх. Үр дүн алга. Их сургуульд багшлахад бэлтгэгдсэн өндөр зэрэглэлийн эрдэмтэд гэхэд одоо

3  |  0
.нацаг(172.69.45.139) 2021 оны 09 сарын 08

Сургууль нүүнэ гэдэг нь байр байшингийн асуудал бишээ. Багш нар хаана яаж гэр бүлээрээ амьдрах вэ ...? Толгой бодлого буруу байна аа

2  |  0
Top