Ромын Пап лам хоригдлуудад 15 мянган мөхөөлдөс бэлэглэжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Ромын Пап Фрэнсис Ром хотын хорих газруудын хоригдлуудад зориулж 15 мянган мөхөөлдөс илгээсэн тухай Ватиканы алба мэдээлжээ.

Тус алба "Режина чели" болон "Ребиббиа" хорих газруудын хоригдлуудад мөхөөлдсийг хүргэж өгчээ.

Энэ тусламжийг Ром хот дахь хорих газруудад хоригдож буй олон мянган хүнд тусалж, итгэл найдвар өгөх зорилгоор үзүүлсэн гэж мэдэгдэлд дурджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top