Хятадын сансрын нисэгчид эх дэлхийдээ буулаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Хятадын гурван сансрын нисэгч БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Дунфен талбайд амжилттай газарджээ.

CCTV сувгийн мэдээлснээр, Пүрэв гарагт Бээжингийн цагаар 08.56 цагт “Шэньжоу-12” хөлөг Дэлхийн тойрог замд байгуулж буй Хятадын сансрын станцаас салжээ. Сансрын бүхээг орон нутгийн 13.34 цагт газардсан ба 13.40 цагт эрэн хай, аврах багийн мэргэжилтнүүд ирж, 13.43 цагт бүхээгийн тагийг онгойлгосон байна. Сансрын нисэгчдийн биеийн байдал сайн байна гэж тус телевиз онцолжээ.

“Шэньжоу-12” хөлөг долоодугаар сарын 17-нд Дэлхийгээс хөөрсөн билээ. Нислэгийн багт Не Хайшэн, Лю Бомин болон Тан Хунбо сансрын нисэгчид багтсан. Өнгөрсөн хугацаанд тэд сансрын станцын төхөөрөмжүүдийг угсрах зорилгоор хоёр удаа задгай сансарт гарсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(162.158.179.89) 2021 оны 09 сарын 18

Хятаддууд Орос, Америкийн 60 жил хийсэн амжилтыг 7 жилд амжууллаа.

0  |  0
зочин(203.98.76.100) 2021 оны 09 сарын 19

Тойрог замын станцаас салаад 4 цаг 22 минут нисээд газардсан гэхлээр сансарын хөгжил ч мундаг болж байгаа юм байна доо

1  |  0
Top