Хятадын сансрын шинжлэх ухаан, техникийн корпорац (CASC) шинэ үе сансрын "Changzheng 5B" болон " Changzheng -7” пуужинг цэнэглэх зориулалттай устөрөгч шингэрүүлэх систем бүтээжээ.
“Global Times” хэвлэлд мэдээлснээр, шинэ төхөөрөмж 35 цагийн хугацаанд 35.55 куб метр экологийн цэвэр түлш үйлдвэрлэсэн байна. Тус систем хоногт 2.3 тонн устөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай.
Ингэснээр, Хятад улс сансар судлалын салбарт ашиглаж буй импортын технологийн хамаарлыг буруулахаас гадна дотоодын устөрөгчийн хэрэгцээгээ хангах боломж бүрдэж байна. Ийм төрлийн технологи БНХАУ-ын устөрөгчийн салбарыг хөгжлийг эрчимжүүлнэ гэж үзэж байна.
Тус корпорацын мэдээлснээр, энэ жил БНХАУ дор хаяж 40 сансрын хөлөг хөөргөж, үндэсний дээд амжилтаа эвдэхээр төлөвлөжээ. Он гарснаас хойш тус улс 30 гаруй сансрын хөлөг дэлхийн тойрог замд гаргаад байна.
Сэтгэгдэл ( 0 )