Чингис хааны мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын эв нэгдлийн Их хурлыг товлон хуралдуулахаар болсон талаар АН-ын гишүүд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өөрийн "Монгол Улсын Баатар" цол тэмдгээ АН-ын туганд зүүж өглөө.
Тэрбээр АН-ыг нэгтгэх, нэг даргатай болгох, эвлэлдэн нэгдэх үйл хэрэгт гар бие оролцож байгаа хоёр даргадаа талархаж буйгаа илэрхийлээд, "Хоолой зангирч байна" хэмээн тодотгоод, 2024 онд АН-ыг ялалтад хүргээрэй хэмээн захив.
Мөн Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарт хандан "Намдаа ирэх"-ийг уриаллаа. Намаа бүрэн бүтэн болгохын тулд тэднийг эргэн ирэх хэрэгтэй гэж Э.Бат-Үүл баатар үзэж байгаа аж.
АН-ын удирдлага УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Ардчилалд хайртай гишүүд дэмжигчид ээ.
Аливаа бүхэн цагтай. АН-ын уналт, доройтол, ялагдалд цэг тавихад томоохон алхам хийхээр энд цуглаад байна. АН-ын хувьд амаргүй цаг үеийг туулаад өнгөрч байна. АН-ыг хэн нэгэн байгуулсан юм биш. Монголчуудын эрх чөлөөний хүсэл зоригоор байгуулагдсан нам учраас заавал эргэн сэргэх ёстой.
Монгол Улсын тусгаар тогтнол гэдэг зүйл парламентын засаглалтай салшгүй холбоотой. Парламентын засаглал нь олон намын тогтолцоотой нягт холбоотой. Энэ утгаараа АН-ын дотоод асуудал бол Монголын тусгаар тогтнолтой холбоотой.
Бид арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын эв нэгдлийн Их хурлыг хийхээр шийдлээ. Өмнө нь цаасан болон цахимаар АН-ын хоёр дарга сонгогдсон. Иймд Их хурлаар хоёр даргын нэгийг санал хураалтаар тодруулж, намын дарга болгохоор боллоо.
АН-ын удирдлага М.Тулгат:
-Өнөөдрийн Монгол Улсад үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн ялзарсан байдалд сөрөг хүчний дуу хоолой хэрэгтэй байна. Сөрөг хүчний дуу хоолой гэдэг нь талбай дээр лайв хийдэг гудамжны улс төрийг хэлэхгүй.
АН бодлогын хүрээнд, улс төрийн соёлтой үйл ажиллагаа явуулж эхлэх цаг нь болсон. Бид зорьсон үйл хэрэгтээ нэгэн сэтгэлээр хамтарч орохгүй бол болохгүй.
АН-ын өнөөдрийн нөхцөл байдал бол хэдэн хүний тамга, тэмдэг булаацалдсан зүйл биш. Энэ бол сүүлийн 20 гаруй жил явж ирсэн дүрмийн шинж чанартай үйл явдал юм. Иймд Их хурлаа хийж, цаашид АН ямар тоглоомын дүрмээр явах вэ гэдэг зүйлийг харилцан боловсруулж, ярилцаж тохирох ёстой.
Гэхдээ арваннэгдүгээр сарын 5-нд шинэ дүрэм батлахгүй. Энэ боломжийг ашиглаад АН системийн шинэчлэл хийх эхлэлийг тавина.
Сэтгэгдэл ( 9 )
АРДЧИЛАЛАА ХАМГААЛАХ НЬ ЗӨВ.
Цогтгэрэл шууд царайнаасаа зэвүүн, өс хонзонгийн туйл тэнэг амьтан. Батүүл гуай ч хүн алсан хэргээ хамгаалуулах гэж нэр дэвшин үхэн хатан зүтгэж байна.өвгөн
Цогтгэрэл шууд царайнаасаа зэвүүн, өс хонзонгийн туйл тэнэг амьтан. Батүүл гуай ч хүн алсан хэргээ хамгаалуулах гэж нэр дэвшин үхэн хатан зүтгэж байна.өвгөн
Тоглоомын дүрмээр явна ч гэх шиг Одоо тоглож ханаагүй юу. та нарыг хэн ч тоохгүй\n
Лалрууд бүгд зайл. Ануусын хулгайчууд монголын төрд хэрэггүй
Тусгаар тогтнол АН-тай ямарч холбоогүй. АН байтугай ардчилал гэдэг үг үгийн санд байхгүй байхад Монгол улс Тусгаар тогтнолоо олсон юм шүү. АН нам одоо эвлэрээд ч, нэгдээд ч , хөгшчүүлээ дуудаач хэзээч сэхэхгүй. Харин орлох шинэ залуу улс төрийн хүчнүүд бий болж байна
ЗӨВ ШИЙДЭЛД ХҮРЧЭЭ.ҮҮГЭЭРЭЭ Л АРДЧИЛСАН НАМ шүү дээ.Бид нэгдвэл ялнаа.Зөв шийдэл ,зөв зам .Ингэснээрээ бүх Монголчууд хожно, хөгжинө
ZUV HU INGEH L NHEREGTEI ZALUUCHUUDDAA BAYR HURGEI
ZUV HU INGEH L NHEREGTEI ZALUUCHUUDDAA BAYR HURGEI