Д.Баяндүүрэн: Зөөврийн хайрцгаар ХОЁР ТОЙРОГТ 2424 СОНГОГЧ саналаа өгсөн

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 10

УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуулийн ирцийн мэдээллийг өглөө. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "УИХ-ын сонгуулийн 18. 28 дугаар тойргийн санал хураалтын үйл ажиллагаа явагдаж байна. Хоёр тойрогт нийт хэсгийн 148 санал авах байранд сонгогчдын саналыг авч байна. Хэсгийн хороод сонгуулийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулж байна. Хэнтий аймагт зөөврийн хайрцгаар 1164 сонгогч саналаа өгсөн. Сонгинохайрхан дүүрэгт 1260 сонгочг зөөврийн хайрцгаас саналаа өглөө. Хаяг дээрээ байхгүй байх зэрэг хүндрэл ажиглагдаж байна. Нийт улсын хэмжээнд 87.7 хувь нь зөөврийн саналын хайрцгаар саналаа өгсөн байна" гэв. 

Түүнчлэн Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт 12:00 цагийн байдлаар 5575 сонгогч буюу 10.1 хувь байна. Харин Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт 14857 сонгогч буюу 13 хувь нь саналаа өгөөд байна. Санал авах үйл ажиллагаа хэвийн зохион байгуулагдаж байна" гэдгийг тодотголоо.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top