НӨХӨН СОНГУУЛЬ: Нийт 148 хэсгийн хорооны 131-т нь ИРЦ ХҮРЭЭГҮЙ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа өчигдөр /2021.10.10/ болж өнгөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2021.10.11/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "УИХ-ын Хэнтий аймгийн 18, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгууль боллоо. Энэ санал хураалтаар хоёр тойрогт саналын ирц хүрээгүй. Тиймээс өнөөдөр өглөө СЕХ хуралдаж, хуульд зааснаар нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ. Нэмэлт санал хураалтын аравдугаар сарын 16-нд буюу ирэх бямба гарагт хийхээр тогтлоо. Нийт хоёр тойрогт 148 хэсгийн хороо бий. Үүнээс 17 хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрсэн. Ингээд 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалтыг явуулна" гэх мэдээллийг өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top