УИХ-ын нөхөн сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Э.Батшугар нар сонгогчдын олонхийн саналыг авч, УИХ-ын гишүүнээр сонгогдоод байна.
Хоёр тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2021.10.18/ мэдээлэл хийлээ.
Тэдний өгсөн мэдээллээр Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон тооцож, тогтоол гаргаж, үнэмлэхийг нь олгожээ.
Энэ талаар тус хорооны дарга П.Дэлгэрнаран "Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, сонгогчдын олонхийн саналыг авч, ялалт байгуулсан Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргалаа. УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ажил ирц хүрээгүйгээс болж нэмэлт санал хураалт явагдсан. Ирцийн хувьд өндөр биш ч гэсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нөхөн сонгууль өндөрлөлөө. Хэнтий аймагт Ц.Идэрбат 17264 сонгогчийн саналыг авсан. Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар 28537 сонгогчийн саналыг авсан. УИХ болон Ерөнхийлөгчид нөхөн сонгуулийн дүнг өргөн барина" гэх мэдээллийг өглөө.
ЭНХБАЯРЫН БАТШУГАР
Мэргэжил: Санхүүч, эдийн засагч
Төгссөн сургууль
Ажилласан байдал
ЦАГААНХҮҮГИЙН ИДЭРБАТ
Мэргэжил: Англи хэлний багш, Төрийн удирдлагын менежер
Төгссөн сургууль
Ажлын туршилга
Сэтгэгдэл ( 0 )