Ц.Цолмон: Миний хувьд ШХАБ-д элсэх нь зөв гэж боддог

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 05

1996-2000 онд ОХУ-д  Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Цолмонтой ярилцлаа.

-1996-2000 онд Элчин сайдаар ажил­ласан. Тухайн үед хоёр орны харилцааны уур амьсгал ямар байсан бэ?

-Хоёр улс хоёулаа социализмаас татгалзсан харьцангуй шинэ үе байсан. Тухайлбал, ЗХУ задраад удаагүй улс төрийн хувьд ч шинэ нөхцөл байдалд шилжээд байсан үе л дээ. Манай улс зөвхөн ЗХУ, социалист орнуудтай харьцдаг байснаа олон улстай харьцахаар шинэ бодлого баримталж эхэлсэн бол ОХУ Европын орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх гэж оролдож Ази руу бага анхаарч байсан. Гэхдээ хуучны найз нөхөд, димломатуудын байр суурь, баримталж байсан найрсаг бодлого төдийлөн өөрчлөгдөөгүй.

-Тухайн үед хоёр орны бараа эргэлт ямар түвшинд байсан бэ?

-Одоо бол бид Хятадтай хамгийн их худалдаа хийж байгаа. Харин тэр үед бараг ганцхан ОХУ-тай л худалдаа хийдэг байлаа шүү дээ. Гэхдээ худалдааны эргэлт буурах шинжтэй болчихсон үе байсан. Бараа, худалдааны эргэлт буурахад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл нь Оросын импортын татвар байв. Одоо ч  өндөр байгаа.

-1996-2000-аад оны үед манайх Орос руу голчлон ямар бараа бүтээгдэхүүн гаргаж байв?

-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн л голчлон гаргадаг байсан. Мах манай  экспортлодог гол бүтээгдэхүүн байсан ч Оросын талаас эрүүл ахуйн асуудалтай холбоотойгоор тухайн үед импортоо бууруулаад байв. Бид хөөцөлдөж байж манай махыг Сибирийн бүс нутгуудад зарах зөвшөөрөл гаргуулж байсан ч олигтой  ажил болоогүй тасарсан. 1996-2000 он бол улс болон томоохон компанийн хооронд хэлэлцээ, худалдаа хийхээс илүүтэйгээр ганзагын наймаа цэцэглэж байсан үе шүү дээ.

-Таны бодлоор ОХУ руу бид адууны мах, жоншноос гадна ямар бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой вэ?

-Хятад руу юу гаргаж байна тэр бүгдийг л Орос руу гаргах боломжтой. Оросын импортын татвар өндөр байгаа учраас Хятад руу бараа бүтээгдэхүүнээ гаргах нь худалдаачдад амар, ашигтай байгаа юм.  Оросын импортын татварыг бууруулах тал дээр үе үеийн Засгийн газар хэлэлцээ хийж байсан ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байсаар ирсэн. Бидний үед ч энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгсөн ч мөн л ахиц дэвшил гараагүй. Харин сүүлийн үед ОХУ, Казахстан, Беларусь, Армен, Киргиз зэрэг  улс багтдаг  Евразийн эдийн засгийн холбоо бараа бүтээгдэхүүнээ гаалийн тарифгүй болгох талаар Монгол, Индонезтэй хэлэлцэж байгаа.  Гэхдээ л удаашралтай байна. Энэ хэлэлцээр амжилтад хүрвэл уг холбооны гишүүн орнууд руу бараа бүтээгдэхүүнээ тарифгүй гаргах боломж бүрдэх юм. Монголчууд юу үйлдвэрлэж байна тэр бүхнийг Оросод борлуулах боломжтой шүү дээ.

-Эгийн голын цахилгаан станц барих талаар анх 1998 онд  буюу таныг Элчин сайдаар ажиллаж байх үед яригдсан. 23 жилийн өмнө яригдаж байсан уг асуудал яг юунаас болоод удаашраад байна вэ?

-Тухайн үед Эгийн голын усан цахилгаан станц барих тухай асуудал "онолын" түвшинд л яригдаж байсан. Малайз эсвэл чехүүд барих талаар ч яригдаж байсан юм. Харин сүүлд хөрөнгө оруулалтын  асуудлууд нь шийдэгдсэн ч Оросын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан.  

 -Монгол ОХУ-аар дамжуулан нүүрсний экспорт хийвэл үр дүнтэй гэсэн байр суурийг та өнгөрсөн онд өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Гэтэл ОХУ өөрсдийн нүүрс, байгалийн хий тэргүүтэй байгалийн баялгаа дэлхийн улс орнуудад нийлүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсээр байна. Оросууд Владивостокоор дамжуулан манай бараа бүтээгдэхүүнийг экспортлох болов уу?

-Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдаад Владивостокоор дамжуулан нүүрсээ экспортлобол Хятадаар тээвэрлэснээс дутахгүй хөнгөлөлт үзүүлнэ гэж байсан юм. Манайд ч гэсэн зөвхөн Хятад руу бус дэлхийн бусад улс орнууд руу түүхий эдээ экспортлох сонирхол бий. Манай коксжих нүүрсийг Энэтхэг, Япон авах сонирхолтойгоо илэрхийлж байсан. Манай улс ирэх онд 36 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа. Үүн дээр нэмээд Япон, Энэтхэгт арав арван саяыг экспортловол  эдийн засагт нэмэртэй. Нөгөө талаас коксжих нүүрсийг Владивостокоор дамжуулан хол тээвэрлэсэн ч ашигтай тусна. Гэхдээ энэ талаар яригдаад 4-5 жил өнгөрч байгаа ч ямар ч ахиц дэвшил гарсангүй. Энэтхэг манай нүүрсийг авах сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд тээврийн асуудлаа л шийдэх хэрэгтэйг онцолж байгаа юм. Хэдийгээр олон жил яригдаж, төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа ч Оросын амлалт хүчинтэй хэвээрээ байгаа болов уу гэж бодож байна.

-Хоёр улсын хамтын ажиллагааны хамгийн чухал нь боловсролын салбар байдаг. Засгийн газрын тэтгэлгээс гадна яам, агентлагуудын шугамаар болон ОХУ-ын их сургуулиудын тэтгэлгээр гэх зэргээр жилдээ  дунджаар 3000 орчим монгол залуу ОХУ-д суралцдаг. Зөвхөн Засгийн газрын тэтгэлгээр л гэхэд 2016 оноос хойш жилдээ 500 орчим хүүхэд сурдаг болжээ. Харин таныг Элчин сайдаар ажиллах үед хэчнээн монгол оюутан ОХУ-д сурдаг байсан бэ?

-Намайг томилогдсон жил буюу 1996 онд 150 орчим оюутан тэтгэлгээр сурч байсан. Тухайн үед хоёр орны худалдааны түвшин буурчихсан байсан үе учраас аль аль талаас нь боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байсан. Ингээд 2000 онд  жилдээ 300 орчим хүүхдийг Засгийн газрын тэтгэлгээр сургахаар тохиролцож байлаа. Харин сүүлд жилдээ 600 орчим хүүхэд Засгийн газрын тэтгэлгээр сурдаг болсон тухай сонсож байсан юм байна. Гэхдээ магадгүй квот нь 600 тэтгэлгийн шаардлагыг хангаад суралцахаар явдаг нь 500 байж магадгүй юм. Манай хоёр орны харилцаанд боловсрол чухал байр суурь эзэлсээр ирсэн. Харин сүүлийн үед  монголчууд дэлхийн аль ч оронд сурах боломж бүрдсэн тул ОХУ-д сурдаг хүний тоо буураад байна.

-Элчин сайдаар ажиллах үед хоёр орны харилцаанд гарсан онцлох үйл явдлаас товчхон дурдвал?

-Хоёр оронд аль аль талд нь шинэ нөхцөл үүссэн үе байсан тухай дээр дурдсан. Элчин сайд, Элчин сайдын яамны хувьд хөрш оронтой бүх талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстой гэсэн бодлогыг баримталж байв. Энэ бодлого ч үр дүнгээ өгсөн. Түүнчлэн хил залгаа мужуудтай харилцаагаа сайжруулахад ихээхэн анхаарч ажилласан.  Манайхтай хил залгаа муж, бүгд найрамдах улсууд нь монгол угшилтай  ард түмэн байдаг. Тэдэнтэй мөн нягт хамтран ажиллаж байсан.

-Манай хоёр хөрш хоёулаа ШХАБ-ын гишүүн. Тиймээс манай улсыг ШХАБ-ын гишүүнээр элсвэл таатай хүлээж авна гэдгээ тогтмол илэрхийлсээр ирсэн. Таныг дипломат албанд ажиллаж байх үед энэ төрлийн уриалга, ятгалга ирдэг байсан уу?

-Намайг ОХУ-д Элчин сайдаар ажиллах үед ШХАБ байгуулагдаагүй байсан. Элчин сайдын албыг хүлээлгэн өгсний дараа буюу 2001 онд ШХАБ байгуулагдсан. ШХАБ-д элсэх, элсэхгүйн талаар сүүлийн үед  олон хэлэлцүүлэг өрнөх болсон. Миний хувьд ШХАБ-д элсэх нь зөв гэж боддог. Манайхан ШХАБ-ыг цэрэг, улс төрийн эвсэл болох вий гэдгээс ихээхэн болгоомжилдог. Манайх гадаад бодлогын үзэл баримтлалдаа аливаа цэргийн эвсэлд элсэхгүй гэдгээ тодорхой тусгасан байдаг. Гэхдээ ШХАБ-ыг судлаад үзэхэд цэргийн эвсэл, холбоо биш бөгөөд цаашдаа цэргийн эвсэл болохгүй гэдгээ баримт бичиг, уулзалтуудаараа тодорхой илэрхийлсэн байдаг. 

Хэдийгээр хил орчмын нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор анх байгуулагдаж байсан ч одоо бол эдийн засгийн хамтын ажиллагаандаа  ихээхэн анхаарал хандуулах болсон. 2017 онд Энэтхэг, Пакистан, сүүлд Иран гишүүнээр элссэн. Хилийн аюулгүй байдал, хил дамнасан гэмт хэрэг, хууль бус наймаа зэргийн эсрэг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага гэж бий. Хэдийгээр Европын улс биш ч гэсэн Монгол уг байгууллагын гишүүнээр элссэн. ШХАБ-ыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага шиг Азийн Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага  болно, цаашлаад АСЕАН шиг болох боломжтой гэж харж байгаа юм. 

Үүнээс гадна ШХАБ-ын газар нутаг Ази, Европыг дамнаж оршдог. Энэ нь 800 жилийн өмнө Чингис хааны залгамжлагчид  удирдаж байсан Их Монголын газар нутагтай бараг давхцаж байгаа юм. Бид энэ хүрээнд зөөлөн хүчний бодлого явуулж байх учиртай. ШХАБ-ын ямар нэгэн асуудлаар шийдвэр гаргахдаа аль нэг улс орон хүлээн зөвшөөрөөгүй л бол тухайн асуудлыг баталдаггүй. Гэхдээ манай улс ШХАБ-д элсэх эсэх нь дотоодын улс төртэй л холбоотойгоор маргаантай зүйл болсон болов уу.

АНУ-ын Төрийн департментын өндөр албан тушаалтнууд хүртэл Энэтхэгийг элссэний дараа манай улсыг ШХАБ-д элсэх асуудлыг хөндөөд "Танай аливаа шийдвэрийг хүндэтгэнэ" гэсэн байдаг. 4,5 жилийн өмнө  шүү дээ. Зөвхөн ОХУ, БНХАУ ч бус Энэтхэг манайхыг ШХАБ-д орохыг урьж байгаа. ШХАБ-ын анхны гишүүн орнуудыг манай зарим судлаачид ардчилсан бус гэдэг. Гэхдээ Энэтхэгийг дэлхий дахин ардчилсан орон гэж хүлээж зөвшөөрдөг шүү дээ. Хэрэв элсэхээр бол анхнаасаа бүх зүйлээ нарийн тохиролцож, цэргийн эвсэл болбол орхино гэдгээ хэлж болно.

Энэ асуудал сүүлийн үед олонтаа хөндөгдөж байгаа учир удахгүй шийдэгдэх байх. ШХАБ-д элсвэл гурав дахь хөршийн бодлого алдагдах юм шиг зүйл ярьж буй хүмүүс ч бий. Харин ч эсрэгээрээ улам өргөжих боломжтой юм. Манай аюулгүй болон гадаад бодлогын үзэл баримтлалд олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах тухай тусгасан байдаг. Бид хоёр хөрш орноосоо холдож чадахгүйгээс хойш ОХУ, БНХАУ-ын элссэн хамтын ажиллагааны байгууллагуудад элсэж идэвхитэй ажиллах хэрэгтэй гэж би хувьдаа боддог.

-Монгол, Орос хоёр орны хамтын ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?

-Хөндлөнгөөс хоёр орны хамтын ажиллагааны сүүлийн таван жилийг авч үзэхэд  сайжрах тал руугаа явж буй нь харагдаж байна. Улс төрийн яриа хэлэлцээний салбарт гарч буй нааштай хэмнэлийг хадгалах нь ихээхэн чухал бөгөөд манай хоёр орны төрийн тэргүүн нар байнга уулзаж, холбоо барьж байгаа нь үүнд маш том дэм болж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа нэлээд сулраад байсан ч буцаад сэргэж байна. Боловсролын хамтын ажиллагааг мөн дурдахгүй өнгөрч болохгүй. Дэлхийн II дайнд Орос ялснаар Монголын тусгаар тогтнолыг дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн. Үүнээс өмнө манай улсыг Оросоос өөр орон бараг хүлээн зөвшөөрдөггүй байлаа шүү дээ.

Тэгэхээр тэр үеийн эрх баригчид маань зөв шийдвэр гаргаж байжээ гэж дүгнэж болохоор байгаа юм. Манайхан аль нэг талтайгаа харилцаагаа сайжруулахаар нөгөөг нь орхигдуудаг тал байсан. Иймээс энэ алдаагаа давтахгүй байх нь чухал. Евразийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр байгуулах, Оростой хиллэдэг хэсэгтээ эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг бол хойд хөрштэйгээ эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулах чухал хэрэгсэл юм.  Монголоор дамжин өнгөрөх хийн хоолойн төсөл хэрэгжээд эхэлбэл үүнийг дагаад дэд бүтэц хөгжихөөс гадна хоёр улсын хамтын ажиллагаа ч өргөжих боломж бүрдэнэ.

Улс орнууд хоорондоо ямар ч асуудалгүй байна гэж байхгүй. Эгийн голын цахилгаан станц ч гэсэн хоёр орны хамтын ажиллагаанд тулгарч байгаа нэг асуудал шүү дээ.

-Социализмаас хойш хэдийнээ 30 жил өнгөрсөн ч монголчуудын оросуудын талаарх хандлага хуучныхаасаа бараг л өөрчлөгдөөгүй. ОХУ-д боловсрол эзэмшиж, ажиллаж амьдарч байсан хүний хувьд оросуудын монголчуудад хандах хандлагыг хэрхэн тодорхойлох вэ?

-Нөхөрсөг, нааштай ханддаг. Уг хандлага нь оюутан байхад болон Элчин сайдаар ажиллах үеэр ч ажиглагдсаар байсан. Тэр тусмаа Монголд ажиллаж амьдарч байсан хүмүүс манай орны талаар дандаа магтаж ярьдаг. Сүүлийн 400-500 жил Монгол, Орос хоорондоо дайтаж, байлдаж байгаагүй. Түүнээс өмнө монголчууд Оросыг удирдаж байсан үе бий. Судлаачид Оросын тархай бутархай овог аймгуудыг монголчууд л нэгтгэж өгсөн гэдгийг онцолдог. Намайг Элчин сайдаар ажиллаж байх үед буюу 2000 онд Путин В.В  Ерөнхийлөгчөөр сонгогдож, анхны айлчлалаа Монголд хийж байсан. Путиний баримталж буй бодлого Ази руу идэвхитэй байгаа юм. Харин өмнөх удирдагчид нь Европ руу хэт тэмүүлж байсан үе бий. Монгол Оросын харилцааны ирээдүйг нааштайгаар төсөөлж байна. Дипломат харилцааны 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж хоёр ард түмэндээ хөгжил дэвшлийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.122) 2021 оны 11 сарын 06

Олон нам дамжиж, олон намдтай эвсэж явсан энэ мэт хүний үгийг сонсоё. Бас хэрэгтэй ч байж болох юм. Үүнийг олон намд орж гарч явсан Цолмон л сайн мэднэ. Нам дамжин юм үзсэн хүн өөр шүү.

0  |  0
Заагч(202.9.46.146) 2021 оны 11 сарын 05

Хятад л Монголыг залгих хог вирус байна даа хог хятадаас болгоомжил Монголчуудаа.

0  |  0
Зочин(66.181.179.68) 2021 оны 11 сарын 06

2040 оноос өмнө хятадад эзлэгдэрээс хойш элссэн байсан хоёр ижил

0  |  1
mnbvcб(81.223.16.46) 2021 оны 11 сарын 06

Орос бол бараг л бараг л дайсан

0  |  1
Zochin(192.82.75.75) 2021 оны 11 сарын 06

Ene nuhur zunchihsun bna sh te

1  |  1
пээх(103.229.120.152) 2021 оны 11 сарын 06

Архангайн хужаагийн гарал, удмын нөхөр дөө! Та нар нутгийн иргэд, ангийн нөхдөөс нь лавлаарай. Багад нь хужаа Цолмон гэдэг байв.

1  |  1
zochin(98.215.126.149) 2021 оны 11 сарын 05

hujaagiin sheesnuud dandaa beejingiin zaavaraar hutsdagaa bolimoor yum.Mongol uls shanhain baiguullagad elsej bolohguig zahiin chavgants oilgoj baigaa.Uhsen hatsaniih n diplomat ve.Tamhinii naimaachin psdanuud mongoliin bodlogiig todorhoildog hetsuu tsag ue ve.

zochin(103.26.194.126) 2021 оны 11 сарын 05

Ene hun bol alban tushyaaliin tuluu ulsaach hudaldahad belen luivarchin sh dee mash ih es surtahuungui avilgachin urvagch

1  |  0
гаргагч(192.82.88.246) 2021 оны 11 сарын 05

тэгэлгүйдээ!!!??? та өөрөө тийм хүн юм чинь

0  |  0
T(174.192.202.8) 2021 оны 11 сарын 05

Buruu

0  |  1
bi(66.181.161.32) 2021 оны 11 сарын 05

zuv

1  |  1
Орос ах руугаа з*йл(192.82.74.79) 2021 оны 11 сарын 05

Ирваа п бэ чи? дэлхий дээр Орос, Хятад гсн 2-хон улс бдггүй шүү, 195 улс орон бдг юм малаа

0  |  1
Top