Pfizer вакцин 5-11 насныхныг ковидоос 90.7 хувиар хамгаална

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

АНУ-ын Өвчлөлийг хянах төв /CDC/ 5-11 насны хүүхдүүдэд Pfizer вакциныг яаралтай горимд хийхийг албан ёсоор баталлаа.

Өвчлөлийг хянах төв /CDC/-өөс мэдээлснээр ингэснээр хүүхдүүдийг аль болох хурдан вакцинжуулалтад хамруулах юм.

Өмнө нь шинжээчдийн комисс 5-11 насныхныг вакцинжуулах заалтыг өгчээ.

Pfizer, BioNTech компанийн хамтран боловсруулсан вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хийхийг зөвшөөрөхөөс өмнө 3100 гаруй хүүхдэд хийсэн вакцины нөлөөллийг судалсан байна. Судалгаагаар 5-11 насны хүүхдүүдийн дархлааны хариу урвал 16-25 насны хүмүүсийнхтэй ойролцоо гарчээ.

Pfizer вакцин хүүхдүүдийг коронавирусний халдвараас 90.7 хувиар сэргийлэх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top