Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро эрүүлийг хамгаалах асуудлаар хийсэн уулзалтын үеэр шинэ коронавирусний халдварын эсрэг вакциныг хоёроос дээш насны хүүхдүүдэд хийж эхэлсэн талаар мэдэгджээ.
Одоогоор тус улсын хүн амын 70 хувь нь ковидын эсрэг вакцинд хамрагдсан байна. Сарын сүүлчээр энэ үзүүлэлтийг 80 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа аж.
Венесуэл улс ОХУ-аас «Спутник V» вакцин авсаар байгаа билээ.
ОХУ-ын нийслэл Москва хотод өнгөрсөн зун “Спутник V” вакциныг өсвөр насны хүүхдүүдэд туршиж эхэлсэн билээ.
Хүүхдүүдэд вакциныг хийхдээ насанд хүрэгчдээс бага тунгаар тарих юм.
Сэтгэгдэл ( 0 )